Нийгэм мэдээ

Малчид зээлээ хойшлуулж хүүг нь царцаах хүсэлт гаргаж байна

УОК, Шуурхай бүлэг төмөр зуд нүүрлээд буй газруудад ажиллаж буй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Дархан суманд ажиллаж, малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтын үеэр малчид банкны зээлийн хүүг царцаах, зээлийг хойшлуулах, хаврыг давахын тулд 3 дугаар сарын 20-ныг хүртэл төлөвлөгөө гаргаж ажиллах, сэг зэм устгахад төрийн дэмжлэг, зохион байгуулалт, хохирол барагдуулахад даатгалын компанид хяналт тавих зэрэг саналуудыг уламжилсан байна.

Малаа алдсан малчдын сэтгэл санаа, эрүүл мэндэд анхаарч мэргэжлийн байгууллага тодорхой айлуудад хүрч ажиллаж байна. Хэнтий аймагт Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорациас 892 тонн тэжээлийн будааг олгож, тээвэрлэлтийг бүрэн хариуцан Хэнтий аймагт хүргэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button