Нийгэм мэдээ

Малчид хүсэлтээ илгээгээгүй бол банкууд зээлээ төлөхийг шаардана

Улсын хэмжээнд зудын аюул нүүрлэж байгаатай холбоотойгоор малчдын зээлийг хүүг төрөөс дааж, зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулах шийдвэр гаргасан. Манай улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан мэдээлэл байна.

Одоогийн байдлаар банкинд зээл хойшлуулах хүсэлтээ өгсөн иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулж байна.

Харин нийгмийн сүлжээнд малчид төрөөс зээл хойшлуулаад байхад банкууд утасдаж дарамталж байна хэмээн нийтэлж байгаа. Тодруулбал арилжааны банкуудаас "Зээлээ төлөхгүй бол алданги тооцож эхэлнэ" гэх зэргээр утсаар мэдэгдээд байгаа аж.

Энэ талаар Монгол банкнаас тодруулахад, гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар үйл ажиллагаа эрхэлдэг банкнуудтай хамтран малчдын зээлийг хойшлуулахаар болсон. Ингэхдээ малчид тухайн банк руугаа хүсэлтээ илгээснээр баталгаажиж, зээлийн эргэн төлөлт хойшилно" гэлээ.

Мөн нэр бүхий арилжааны банкууд ч дээрх хариултыг өгсөн бөгөөд "21 аймгаас зээлээ хойшлуулах хүсэлт өгсөн иргэдийн тоон мэдээллийг нэгтгээд эргэн мэдээлнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button