Датаграфик СтатистикЭдийн засгийн мэдээ

Нэг ажилтанд ногдох ДНБ 8.7 хувиар өсжээ

Нэг ажилтанд ногдох ДНБ 2023 онд 8.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, нэг ажиллагчид ногдох ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2023 оны дөрөвдүгээр улиралд 6.9 сая төгрөг болсон байна. Энэ нь жилийн дүнгээр 24.8 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 2 сая төгрөгөөр буюу 8.7 хувиар өссөн үзүүлэлт гаргах суурь болжээ.

Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2023 онд өмнөх оноос уул уурхай олборлолт, үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт өсөж хөдөө аж ахуй салбарт буурчээ.

Мөн нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг өмнөх оноос өссөн үзүүлэлтийг гаргажээ. Дэлгэрүүлбэл,

  • Уул уурхай олборлолтын салбарынх 60.2 сая төгрөг болж, 8.3 сая төгрөгөөр буюу 16 хувиар,
  • Үйлчилгээний салбарынх 21.8 сая төгрөг болж 2 сая төгрөг буюу 10.3 хувиар,
  • Аж үйлдвэр, барилгын салбарынх 19.9 сая төгрөг болж, 1.6 саяар буюу 8.9 хувиар тус тус өссөн байна.

Харин хөдөө аж ахуйн салбарынх 13.5 сая төгрөг болж, 962.2 мянган төгрөг буюу 6.7 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-20 18:01

Ха ха харин ч нэг сэвж байх шив

Холбоотой мэдээ

Back to top button