Нийгмийн

Дэлхий даяар нийтдээ 10 сая гаруй хүн Монгол хэлээр ярьж байна

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна. Дэлхий даяар нийтдээ 10 сая гаруй хүн Монгол хэлээр ярьдаг гэх албан бус тоо бий. Энэ өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилттой байдаг юм байна. Үндэстэн угсаатнууд эх хэлний дархлааг авч үлдэхийн төлөө ил болон далд хэлбэрээр тэмцэлдэж байдаг тул Монголчууд бид ч хэлний дархлаагаа тунхагласаар байх нэн шаардлагатайг салбарын эрдэмтэд анхааруулсаар байдаг.

Үүнтэй холбогдуулан эх хэлний хууль тогтоомжийг танилцуулбал,

Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд "Эх хэлний өдөр"-тэй болох зарлиг гаргасан (наймдугаар сарын 25-ны өдөр, Дугаар 25) байдаг. Тус зарлигт:

  • 1.Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
  • Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй  гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр  жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн 2 дугаар сарын 21 нь  дээр хэлсэнчлэн олон улсын эх хэлний өдөр юм.

Мөн “Хүн  ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санааг илэрхийлж хоорондоо харилцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан тогтолцоог хэл гэнэ” гэж  тодорхойлжээ.

Сонирхуулахад, 1999-онд ЮНЕСКО  дэлхийн хэл соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн  дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 02 дугаар сарын 21-ний  өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг болжээ.

  • Монгол улс 3сая 300 гаруй хүн
  • БНХАУ-д 7сая гаруй хүн
  • ОХУ-д 647 гаруй хүн

Гэвч БНХАУ ОХУ дахь ( Монгол үндэстэн) тухайн улсынхаа төрийн бодлогоор шахагдан монгол хэл нь орхигдож устах өндөр эрсдэлтэй байна.

Н.ТҮМЭНХҮСЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-21 14:47

Бид бид бид хариуцлагатай байж хадг�##�ж хамга�##�ах хэрэгтэй

Мөнхмайнбалалалалалала
Мөнхмайнбалалалалалала
2024-02-21 19:50

...

Иргэн
Иргэн
2024-02-21 23:04

647000 байлгүй дээ

zochin
zochin
2024-02-25 10:43

jijig undesten undeserheg uzeliig todorhoi hemjeegeer hogjuuleh yostoi enen bidnii darhlaa hamgaalalt bolno bid odoo yaduu aimhai bolood tegdeg yumuu toriin bodlogo yag uunii esreg baina mon toriin alban haagchid tuuhee ogt medehgui baina ene asar hortoi

Холбоотой мэдээ

Back to top button