Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Солонгос эмч нар засгийн газартайгаа үзэлцэж эхэллээ

Өмнөд Солонгост засгийн газар болон эмч нарын хооронд зөрчилдөөн үүсээд байгаа юм. Энэ нь Засгийн газар жилд авах анагаахын оюутны квотыг хоёр мянгаар нэмэх шийдвэр гаргасантай холбоотой. Үүний хариуд Сөүлийн томоохон эмнэлгийн дадлагажигч эмч нар ажлаа өгөх болсон.

Тодруулбал “Asia Medical Center”, “Samsung Medical Center”, “Severance Hospital”, “Seoul National University Hospital”, “Seoul St.Mary’s Hospital”-ийн дадлагажигч эмч нар өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм.

БНСУ-ын Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү мягмар гарагийн /2024.02.20/ байдлаар нийт 8,816 дадлагажигч эмч буюу резидентүүдын 71.2 хувь нь ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэжээ. Тэдний 7,813 нь ажлын байраа орхин явсан байна.

Үүний улмаас тэдгээр эмнэлгүүдэд төлөвлөгөөт мэс заслуудын тоо багасаж эсвэл хугацааг нь хойшлуулах болжээ. Резидент эмч нар хууль ёсны дагуу эмчийн мэргэжлээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд засгийн газраас тушаавал ажилдаа очих шаардлагатай. Учир нь эмч нар нэн чухал ажилчдын төрөлд багтдаг юм.

Өмнөд Солонгосын засгийн газар 6,112 дадлагажигч эмчийг ажилдаа буцахыг тушаажээ. Тус улсад ойролцоогоор 13 мянган резидент эмч дадлагажиж байгаа юм. БНСУ-ын засгийн газар дадлагажигч нар ажил хаяж буйгаас үүсэх эрүүл мэндийн салбарт үүсэж болох хүндрэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авчээ.

Эмч нарын эсэргүүцлийн жагсаал, зургийн эх сурвалж: Fox News

Тухайлбал улсын 97 эмнэлгийн ажиллах хугацааг уртасгаж, цэргийн 12 эмнэлэгт яаралтай эмчилгээний тасаг нээсэн байна. Солонгосын дадлагажигч резидентүүдийн холбоо мэдэгдэл гаргахдаа анагаахын оюутны тоог нэмэх шийдвэрээ цуцлахыг шаардсан юм.

Солонгосчуудын хувьд засгийн газрын шийдвэрийг дэмжиж, эмч нар ажил хаях болсныг эсэргүүцэж байгаа. БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар хүмүүсийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлжээ.

Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү “Эмч нар хүнд өвчинтэй болон яаралтай эмчилгээ хэрэгтэй өвчтөнүүдээ орхиод хамтын арга хэмжээ авч байсан тохиолдол дэлхийн аль ч улсад байхгүй. Эмч нарын бүлэг эмч нарын эрх нь өвчтөний амьдралаас илүү чухал гэж үзэж байгаад сэтгэл дундуур бас санаа зовж байна. Дадлагажигч эмч нарын хамтын арга хэмжээ авах эрх нь хүмүүсийн амьд явах үндэс эрхээс дээгүүр байж болохгүй” гэсэн байна.

БНСУ дахь эмч нарын хүн амд ноогдох тоо дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамгийн бага байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даварсан эмч нар
Даварсан эмч нар
2 сар 22, 2024 13:23

жилийн 200 000 ам долларын орлогоо бууруулахгүйн тулд шинэ эмч нар авахгүй гээд л. даварсан эмч нарыг бүгдийг нь өндөр төлбөрөөр торгож, эмчлэх эрхийг нь хас. хүний амийг ямар ч үед аврана гэж тангараг өргөчихөөд ц�##�инг нь бууруулах шинэ хүн ирнэ гээд ажил хаялт зарлах чинь байж болохгүй зүйл. эсвэл манайхаас эмч нар авч ажилуул.

Холбоотой мэдээ

Back to top button