Орос-Америк иргэншилтэй эмэгтэй Украинд $51 хандивласан тул эх орноосоо урвасан гэж баривчлагджээ

Орос-Америк иргэншилтэй эмэгтэй Украин буяны байгууллагад 51 ам.доллар хандивласныхаа төлөө эх орноосоо урвасан гэгдэж ОХУ-д баривчлагдсан байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) 33 настай Лос-Анжелес хотын оршин суугч эмэгтэй Екатеринбург хотноо байхдаа Оросын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн ажиллагаа хийж, гадаадын улсад санхүүгийн тусламж үзүүлсэн хэргээр баривчлагдсан гэжээ.

Нэгэн АНУ-ын албан тушаалтан “CNN” агентлагт мэдэгдэхдээ баривчлагдсан эмэгтэй нь 2021 онд Америк иргэншилтэй болсон Ксения Карелина гэсэн байна. Карелина нэгдүгээр сарын хоёрны өдөр ОХУ-д газардаж хоёрдугаар сарын найманд баривчлагдсан юм.
Түүний ажилладаг Лос-Анжелес хотын Беверли Хиллс дүүрэг дэх “SLS Hotel” Карелина АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Украин буяны байгууллагад 51.80 ам.доллар хандивласан гэж буруутгасан гэжээ.
ФСБ Карелинаг эх орноосоо урвасан гэж буруутгаснаас гадна АНУ-д амьдарч байхдаа Киевийн дэглэмийг дэмжих олон нийтийн ажилд оролцсон гэсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх орондоо үнэнч байх хэрэгтэй.
...хөөрхий бүсгүй
Орос гэж ийм улсыг хэлдийн ард түмнээ үхтэл нь айлгах