Нийгэм мэдээ

Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан "Норд бенз" мөргөжээ

Өнөөдөр /2024.02.22/ өглөө Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүссэн. Уг ослын шалтгааныг ТЦА-наас мэдээлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн. Дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд өвс ачиж явсан "Норд Бенз" загварын тээврийн хэрэгслээр тухайн шонг мөргөсөн байна. Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна".

Яармагийн гүүрийг мөргөхөөс хамгаалсан уг шонг ослын улмаас мөргөсөн учраас хохирлыг буруутай этгээд төлнө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button