Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“Uber Eats” компани Японд роботоор хоол хүргэж эхэлнэ

Үндэстэн дамнасан “Uber Eats” нэртэй хоол хүргэлтийн компани Токиод роботоор үйлчилгээ үзүүлж эхлэх болжээ. Тус компани мягмар гарагт /2024.02.20/ мэдэгдэл гаргахдаа “Cartken” роботын компани болон “Mitsubishi Electrics”-тэй хамтран ирэх сараас Токио хотноо роботоор хоол хүргэнэ гэсэн байна.

Ингэснээр “Uber Eats” компани роботоор хоол хүргэн өгөх үйлчилгээг нэвтрүүлж буй анхны улсуудын нэг нь Япон болох юм. Гэхдээ үйлчилгээний салбартаа Япон улс робот ашиглаж эхлээд удаж байгаа. Тус улс дахь хэд хэдэн томоохон сүлжээ ресторанууд робот зөөгч ашигладаг.

Зургийн эх сурвалж: CNN

“Carthken” компанийн бүтээсэн “Model C” нэртэй роботууд хоолыг хүргэнэ. Харин “Mitsubishi Electric” хүргэлтийн үйл ажиллагааг нь хянах юм. “Model C” робот хиймэл оюун ухаан болон компьютер дээр суурилсан харааны технологийг ашигладаг байна.

“Uber Eats” 2022 онд “Cartken” компанитай хамтран АНУ-ын Майами хотын зарим бүсэд роботоор хоол хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Дараа нь Виржиниа мужийн Фэйрфакс бүсэд тус үйлчилгээг нэвтрүүлжээ.

“Mitsubishi Electric” компанийн Хөгжүүлэлтийн хэлтсийн ерөнхий менежер Шожи Танака “Энэхүү шинээр зарлаж буй санаачилга Японд роботоор хүргэлт хийх үйлчилгээг түгээхэд түлхэц болно гэж найдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button