Нийгмийн

“Түмэн шувуут" ХК ногдол ашиг тарааж, нэгж хувьцаанд 17.1 төгрөг олгоно

“Түмэн шувуут" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02/2024 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгийн 30 хувийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 17.1 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 23, 2024 07:07

Говь ХК хэзээ ногдол ашиг хуваарилах вэ! Ганц ороолт авах гэхэд л үнэ нь дийлдэхгүй юм байна лээ.Тэгээд хувьцаа эзэмшигч нартаа ядаж ноолууран бүтээгдэхүүнээч болтугай өгчихөж байгаач! Нарийндаа хатсан хачин газар вэ!

Холбоотой мэдээ

Back to top button