Энэ сарын 27-ноос эргээд хүйтэрнэ

УОК-оос цас, зудын нөхцөл байдлын мэдээллийн үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ойрын өдрүүдийн болон ирэх долоо хоногийн цаг агаарын төлөвийн талаар танилцууллаа.
Тодруулбал "Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна" хэмээн өдөр бүрээр онцгойлон танилцууллаа.
Түүнчлэн энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно. 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүснэ.
Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар сулраад 27-ноос эргээд хүйтрэх юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүйтэн хэвээрээ мөн цас нэмэгдсээр л байх юм байна гэж ойлголоо. Алтайн уулсаар цасгүй байж...25наас цас эхлэж орох нь уу даа гэж ойлголоо.
3-4 градус өгсөөд эргээд унах юм байна. Гэвч одоо жаварлаад юу ша-лихав. Харин муудсан ма-лд л хүнд тусна даа.