НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ
Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагыг улсын бүртгэлээс хасчээ

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагыг улсын бүртгэлээс хасч, хүчингүй болгожээ.
Тодруулбал, 2024 оны 2 дугаар сарын 22-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага улсын бүртгэлээс хасагдаж, Допингийн эсрэг төвийг эрх зүйн чадамжтай байгууллага гэж үзжээ.
Эндээс харахад 2017 онд байгуулагдсан Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатарын үүсгэн байгуулсан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хүчингүй боллоо гэсэн үг.

Түүнчлэн 2007 онд анх байгуулагдаж байсан Допингийн эсрэг төв эрх зүйн чадамж бүхий албан ёсны байгууллага нь аж. Тэгэхээр цаашид Допингийн эсрэг төвийн үйл ажиллагаа үргэлжилж, 2017 оноос хойш ажилласан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын томилгоо, бүрэлдэхүүн хүчингүй болох бололтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.