Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Дээвэр шатаж хоёр сартай хүүхэд угаартжээ

Амбаарын дээвэр хэсэг шатаж, хоёр сартай хүү угаартсан байсанд тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.

Булган аймаг, Булган сум. Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button