Танд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Амбулаторийн карт, шинжилгээний хариу зэрэг 7 үйлчилгээг цахимжуулна

Ирэх тавдугаар сарын 1-нээс жирэмсний хяналтын карт, амбулаторийн карт, даатгал, жор, дүрс оношлогооны дүгнэлт, товлолт вакцины лавлагаа зэргийг цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ.

Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болсноор иргэдэд учирдаг чирэгдэл багасаж, эмнэлгийн ажилтнуудын ачаалал ч багасна. Цаасан технологийг цахим болгох уг ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

НҮБ зөвхөн энэ үйл ажиллагааг дэмжихээс гадна хөтөлбөр үндсэн 4 үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хөтөлбөр хэрэгжүүлж НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлэх юм байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button