Э.Оюунболд, М.Бадарч нарын бөхчүүд "Допингийн эсрэг үндэсний төв"-ийг эрх зүйн чадамжгүй болгохоор хөдөлж эхлэв үү

"Допингийн эсрэг үндэсний төв" эрх зүйн чадамжгүй боллоо гэдэг мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим сүлжээнд түгэв.
Хэрэв энэ үнэн бол, энэ байгууллагын хийсэн допингийн шинжилгээ, түүнд үндэслэн авсан арга хэмжээ бүр хүчингүй болох уу гэдэг битүү эргэлзээ үүссэн юм.
"Допингийн эсрэг үндэсний төв"-ийн Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн байдлыг харвал, холбоо хэлбэрийн ТББ-ын статустай.
Мөн уржигдар буюу 2024.02.22-ны өдөр нэр нь өөрчлөгдсөн байна. Тодруулбал, "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" нэрээс "Допингийн эсрэг төв" болон өөрчлөгджээ.
Үүнээс харвал зүгээр л нэрээ өөрчилсөн мэт. Харин цахим сүлжээнд зарим хэрэглэгчдийн тайлбарлаж буйгаар, үүний цаана эрх зүйн чадамжгүй, хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдал үүссэн гэх.
Тэдний тайлбарыг харъя.
"Допингийн эсрэг төв" гэдэг нэртэй байгууллага нь анх байсан. Буюу 2007 онд эхэлж үүсгэн байгуулагдсан. Түүнийг талийгаач Д.Загдсүрэн үүсгэн байгуулсан гэх.
Харин 2017 онд "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" хэмээх байгууллага шинээр байгуулагдсан. Тэгэхээр нэрийн өөрчлөлтөөр, 2017 оны байгууллага өдгөө хүчингүй болж, өмнөх 2007 оны байгууллагыг эрх зүйн чадамжтай гэж үзсэн хэмээн тайлбарлацгааж байгаа юм.
Харин татан буугдсан допингийн агуулгатай ийм байгууллага улсын бүртгэлээс олдохгүй байна. Харин 2013 онд үүсгэн байгуулагдаад, 2023 оны наймдугаар сард татан буугдсан Н.Цогтсайханы тэргүүлж асан "Допингийн эсрэг боловсролын төв" ТББ олдож буй.
Өдгөө Допингийн эсрэг үндэсний төвийн вэб хуудаст зочилж, танилцуулгыг нь харах юм бол,
"...Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага юм.
Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага..." гэж дурджээ.
Үүнийг уншвал өнөөгийн "Допингийн эсрэг үндэсний төв" нь 2007 онд анх байгуулагдсан байна. Тэгэхээр саяхан нэр нь л өөрчлөгдсөн болохоос хоёр өөр байгууллага зэрэгцэн оршиж, эсвэл нэгийг нь татан буулгаад нөгөө нь ажиллаж эхэлсэн агуулга харагдахгүй байгаа юм.
2017 онд Ж.Хатанбаатар УЗ-ийн даргаар томилогдохдоо хэрхсэн бэ
Харин энэ байгууллагад 2017 онд өөрчлөлт орсон уу гэвэл тийм.
Юу гэвэл, 2017.02.23-нд Ж.Хатанбаатар тус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар, Г.Сүхбат хувь эзэмшигчээр бүртгэгдэж байжээ. Энд маргаан үүсдэг. Тодруулбал, Ж.Хатанбаатарыг тухайн үед гарын үсэг дуурайлган зурах замаар Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулж, өөрийгөө даргаар томилсон гэх асуудал.
Хэрэв энэ асуудлыг маргаан болгож авч үзэх юм бол Ж.Хатанбаатарын томилогдсон нь эрх зүйн хувьд шударга болсон эсэх хөндөгдөнө. Харин үүнийг хуулийн үүднээс гуйвуулан маргах юм бол, "Дарга нь хууль бусаар томилогдсон юм чинь байгууллага нь ч эрх зүйн чадамжгүй. Тэгэхээр бүх үйл ажиллагаа нь хүчингүй" гэсэн үндэслэл бий болох юм.
Тэгэхээр цахим орчинд үүсээд буй асуудлын гогцоо нь 2017 оны удирдах албан тушаалтны өөрчлөлт буюу Ж.Хатанбаатарын томилгоо болж таарч байна.
Яг одоогийн бүртгэлээр бол Ж.Хатанбаатар ч Удирдах зөвлөлийн дарга биш. Больжээ. Мөн Г.Сүхбат ч хувь эзэмшлээс гарсан байна.
"Шүүхийн шийдвэргүйгээр, зөвхөн гомдолд үндэслэж улсын бүртгэл дэх нэрийг өөрчилсөн"
Мөн нэг мэдээлэл. Улсын бүртгэлийн байгууллагаас, дээрх маргаанд үндэслэн, байгууллагын нэрийг "Допингийн эсрэг төв" болгон өөрчилсөн. Үүний цаана, 2017 онд холбогдох дээрх гомдлын дагуу хөдөлсөн гэдэг мэдээлэл байна.
Угтаа үүнийг шүүхийн шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй. Харин нэг гомдлыг хүлээж аваад, бүтэн байгууллагын нэрийг шууд өөрчилсөн нь өөрөө маргаан дагуулж байна.
Иймд шүүхийн шийдвэргүй нэр өөрчилсөн нь тогтоогдсон тул энэ үйлдлийг буцаах асуудал хөндөгдөж эхэлсэн гэх.
Э.Оюунболд, М.Бадарчийн фракц ажиллаж эхэлсэн үү
Сүүлийн жилүүдэд Э.Оюунболдоос эхлээд допингийн галтай асуудлуудад "Допингийн эсрэг үндэсний төв" ихээхэн оролцож, үүрэг хүлээж эхэлсэн. Хамгийн сүүлд М.Бадарчийн гомдол толгой цохиж байна.
М.Бадарчийн шинжилгээг л гэхэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг хүртэл ажиллаж, авалцсан. Камерын бичлэгүүд үлдсэн. Шинжилгээний хариу бэлэн, цаашлаад М.Бадарч хаанаас допингийн төрлийн бодис авч хэрэглэсэн сүлжээг ч олж тогтоосон гэдэг мэдээлэл явдаг.
Спортын арбитр гэдэг байгууллагад М.Бадарч хандаж, хурал нь саяхан хойшлоод байгаа. Тэр шинжилгээний хариутай маргадаггүй мөртлөө шинжилгээ авах процессыг "Буруу болсон" гэж арбитрт хандаад буй. Энэ талаар өмнө нь хэд хэдэн нийтлэлээр бичсэн билээ.
М.Бадарчийн цаана Архангайн фракц, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бий гэлцэнэ. М.Бадарч хэрэв арбитрт дээр маргаад амжилт олбол араас нь Э.Оюунболд ч барилдах эрхээ сэргээлгэхээр хөдөлж эхэлнэ гэж яригдсан. Түүний цаана Хэнтийн фракц ажилладаг.
"Допингийн эсрэг үндэсний төв" Ж.Хатанбаатараас хойш шинэчлэгдсэн үү
Энэ үүднээс, яг М.Бадарчийн гомдол арбитрт хэлэлцэгдэж, олны анхааралд өртөж эхэлсэн үеэс эхлэн "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн эрх зүйн чадамжийн асуудлыг хөндөж эхэлсэн байх боломжтой. Эх сурвалжууд үүнийг бөхчүүдийн зүгээс хийсэн ажиллагаа гэж тайлбарлах нь бий.
Нэгтгээд харвал, Ж.Хатанбаатарыг төрөл төрөгсдөө энэ байгууллагад ажиллуулдаг, тэр бүү хэл тамирчдадаа допингийн төрлийн бодис уулгадаг ч гэх мэдээллүүд цацагдаж байсан удаатай.
Түүнийг АТГ-аас ч шалгаж байсан цаг саяхан. Монгол Улс Парисын олимпод "цагаан туг"-ан дор оролцох эрсдэл үүссэн, түүнээс өмнө ер бөхчүүдийн допинг хэрэглэдэг асуудал харанга дэлдэх болсноор Засгийн газраас ч "Допингийн эсрэг үндэсний төв" дээр анхаарал хандуулах болсон харагддаг.
Одоо Ж.Хатанбаатар бол зөвхөн Удирдах зөвлөлийн гишүүний статустай байна. Юу гэвэл, байгууллага дотор одоо Ж.Хатанбаатарын үе өнгөрсөн, яг ном ёсныхоо дагуу ажиллаж эхэлсэн нь Э.Оюунболдын асуудлыг ил болгосноос хойш тоологдоно ч гэх.
Харин бөхчүүд далимдуулж, Ж.Хатанбаатарын 2017 оны асуудлыг сөхөх замаар "Допингийн эсрэг үндэсний төв"-ийг өөрийг нь эрх зүйн чадамжгүй болгохоор хөдөлж эхэлсэн байх магадлал байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАДАРЧИЙГ ЗАРГАА АВЧИХВИЙ ГЭХЭЭС УВСЫН ФРАКЦЫНХАН БООЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ БОЛЧИХЖЭЭ! К КК
Бадарч допинг хэрэглэсэн нь илэрхий байсан .Гарын үзүүрээр л хаяад байсныг хүн болгон харсан. Урьд нь за�##�ны барилдаанд түрүүлж үзээгүй шахуу бөх шүү дээ.
ЯМАР Ч САЙН БӨХӨД ИД БАРИЛДАХ НАС, ТҮРҮҮЛЭХ ОД НЬ ОРСОН ӨДӨР ГЭЖ БДАГ. ХАРИН УВСЫНХАНД БОЛ ӨӨРСДӨӨ Л БИШ БОЛ ХАРЛУУЛЖ, ДОПИНГТУУЛЖ Л САНАА НЬ АМАРДАГ БХ!
Шинжилгээний хариутай маргахгүй гэв .Өөрөө зөвшөөрчихөөд байгаа юм биш үү . Допингтой БӨХӨНЦӨРҮҮД �######�цгаа .Та нараас болж сайхан аврага Санжаадамба барилдахаа болих шиг боллоо . Шун�##� , нэр �##�дарт дурлагсад гэж хэлнэ
ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖИЙГ НЬ СОЛЬЧИХДОГ "ХЯНАЛТ"-ЫНХАН БХАД ТЭР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУТАЙ ЗАРГАЛДААД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ? НӨГӨӨ, ДОН КИХОТЫН САЛХИМ ТЭЭРЭМТЭЙ УТГАГҮЙ ТЭМЦЭЛДЭЭД БДАГТАЙ Л АДИЛХАН БУС УУ! ХА ХА ХА
Дээрээс нь Ховдын фракц. 2022 оны наадмаар допинг илрээгүй гэдэг маш том НО.
Тэнэг бөхчүүдийн тэнэг маргаан хэнд хэрэгтэй юм ?
Допингийн шинжилгээг нарийн хян�##�т дор, зохих стандартыг баримт�##�ж аваагүй учраас л Бадарч эсэргүүцээд байгаа. Ингэж эсэргүүцэх үндэслэл бүрэн байгаа болоод Оюунболд аварга, Бадарч арслан хоёр зүй ёсны шаардлага тавьж байгаа болно. Яг үнэндээ өнгөрсөн жил нэг ч бөхөөс допинг илрээгүй нь маш НО-той. Өнгөрсөн жил л гэнэт шөвгөрсөн бүх бөхчүүд допинг хэрэглээгүй гэдэгт итгэх хүн цөөн. Яагаад вэ гэдгийг энд тайлбарлав�##�: наадмаар 4 давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж тусгай саванд шээдэг. Олны нүднээс д�##�д өрнөдөг энд л хамаг НО өрнөдөг гэх. Тодруулб�##� шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд нууж ордог асууд�##� түгээмэл гардаг гэж яригддаг. Ингэхдээ хажуу дахь хянагчаа арг�##�аад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг гэдгийг олон бөх ярьж байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сург�##�танд хамрагдаж сертификат авсан хүн допингийн шинжилгээнд ажиллаж ёстой. Гэтэл Монголд энэ дүрэм огт үйлчилдэггүй. Ийм зөрчил гараад олон жил болж байгаа болохоор л “ВАДА” Монгол улсыг 2024 оны 1-р сар хүртэл энэ бүх �##�даа завхр�##�аа засах хугацаатай үүрэг өгсөн. Алдаагаа засаж байна гээд допингийн шинжилгээг хууль журмын дагуу аваагүй байж хамгийн өсөх ирээдүйтэй з�##�уусаар сор тахих үйл явц өрнөөд олон жил болж байна. Үнэхээр допинг хэрэглэсэн гэх 43 бөхөд ч яг ижил хариуцлага тооцсон юм болов уу гэхээр огт тийм биш. Харин ч бүр заримынх нь цолыг хураах биш харин ч бүр цол нэмж олгосон ч байх шиг. Хариуцлага тооцож буй нарийн дүрэм, журам, хууль гэж байхгүй. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА”-гийн журмаас гажсан. Үнэхээр түрүү жил допинг хэрэглэсэн бөх байгаагүй гэдэгт маш их эргэлзэж байгаа учир нь ердөө л энэ. Хамгийн өсөх ирээдүйтэй з�##�уусаар сор тахиад байгаа гол ш�##�тгаан бол өөрсдийн нутгийн бөхчүүдийг байнга түрүүлүүлэх дов ж�##�ганы үзэл, допинг гэх зохиомол хуурамч жүжгээр хэн нэгнийг намнах гэсэн маш том хуйв�##�даан, ашиг сонирхол! Энийг би биш Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА тогтоосон юм. Хамгийн өсөх ирээдүйтэй олон жил түрүүлэх байсан Оюунболд аварга, Бадарч арслангаар туг тахиад ар хударгаар нь допингоо арг�##�сан нөхдүүд байнга түрүүлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Шударга үнэний төлөө дуугардаг хүмүүс гэж бас байдаг юм шүү!!! Допингийн шинжилгээг зохих стандарт, хууль, дүрэм, журмын дагуу аваагүй байж хүнийг харлуулж гүтгэж, цолыг нь хураадгаа
Дэлхий даяараа допингийн эсрэг тэмцэж байхад энэ хэдхэн нөхдөөс болж МОНГОЛЧУУД ДОПИНГ хэрэглэдэг орон гээд зарлачих гээд байна . Зүгээр л үг дуугүй �######�цгаа
ЭНЭ МУУХАЙ ЗАВААРСАН БОХИРДСОН ҮТРЭЭ ШИГ ЛАЛАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООГООЧЭЭ ӨӨРСДӨӨ БОХИРДСОН ҮТРЭЭНҮҮД БЫСДА ТҮРҮҮЛСЭН БӨХ БОЛГОН ДОПИНГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛЧЛОО ШҮҮ ДЭЭ.ТЭГВЭЛ ЭНЭ ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ЧИНЬ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ МӨНГӨ ХӨӨСӨН ХУЛГАЙЧ НАР БАЙДАГ БУС УУ? ЭНЭ ХАТАНБААТАР МУУ ЭЛЭГНИЙ ХАТУУРЛАА МУУ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРАА ЧИ ОЛОН МОНГОЛЧУУДЫН ЭЛГИЙГ ШАРЖ ИДЭЭД ХАНАЖ ЦАДААГҮЙ ОДОО БӨХЧҮҮДИЙГ НАМНАЖ МӨНГӨ ХИЙХЭЭР ШИЙДЖЭЭ ЧИ ЗОВЖ ҮХНЭЭ МУУ ГӨЛӨГӨӨ .ДОПИНГИЙН ЭСРЭГ ЭНЭ ТӨВӨӨ ТАРАА БЫСДА ГАДААДАД ЯВУУЛЖ ШИНЖЛҮҮЛДГЭЭ БОЛЬЧИХООЧ НЭГ ЛАБОРТОРИ ОРУУЛЖ ИРЭЭД БӨХЧҮҮДИЙГ ШУУД ҮСЭРХЭГ БОМБООГООР НЬ ШЭЭЛГЭЭД ХАРЖ БАЙХАД НЬ ШИНЖИЛДЭГ БОЛЧИХООЧ ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ.ОДОО МОНГОЛ БӨХ ҮНЭНДЭЭ СОНИРХОЛ ТАТАХАА БОЛИЛОО АРД ТҮМНИЙ ДУНД БӨХИЙН САЙХАН ЯРИА ХӨӨРӨӨ ӨРНӨХӨӨ БОЛЬСОН БӨХЧҮҮД Ч ӨӨРСДӨӨ ТЭНЭГ МУНАГААРАА ГАЙХАГДАЖ БАЙНА ЭНЭ ТЭНД ЗАХИАЛГААР ЭЗДИЙХЭЭ ТӨЛӨӨ МАХ ЯСАН ХЭРЭМ БОЛООД ТЭНЭГТЭЭД ЯВААД БАЙНАШТ.НЭГЭН ҮЕИЙН САЙХАН БӨХЧҮҮД ОЮУНБОЛД БАДАРЧ НАР МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭНЭЭС АРЧИГДАТЛАА ЮУ ХИЙЦИЙН УВСЫН ДӨРВӨД БАТСУУРЬ БИ ДОПИНГ ШААСАН БЫСДА УУЧЛААРАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ГЭЭД ХЭЛЭЭД БАЙХАД НЬ ЭНЭ ОДОО БАРИЛДААД Л ЯВААД БАЙХ ЮМ.ХҮРЭЛСҮХ ОЮУНАА ХОЁР ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААД ДОПИНГИЙН ЭСРЭГ НЭГ ГОЁ ЛАБОРТОРИ ОРУУЛЖ ИРЭЭД ЗАХИРЛААР НЬ ӨМНӨДЭЛГЭРИЙН БӨХ ОЮУНБОЛДЫГОО ТАВЬЧИХААЧ МОНГОЛ БӨХӨӨ СЭРГЭЭЖ АВЬЯ САЙН БАРИЛДДАГ АЙМГИЙН АРСЛАНГУУД ХҮРТЭЛ ДОПИНГТОЙ ХОЛБОГДОНО ЭДГЭЭР АРСЛАНГУУД БҮРЭНТӨГС ШИГ АЙМГИЙН АРСЛАНГААС ШУУД УЛСЫН АРСЛАН ЦОЛ АВАХ ХЭМЖЭЭНИЙ ЧАДВАРТАЙ ЗАЛУУЧУУДЫГ ЗОРИУД ДОПИНГТОЙ ХУТГААД АРХИ УУЛГААД ХҮҮХЭНДҮҮЛЭЭД АЛИНГИЙ НЬ АЛДУУЛЖ БАЙНАШТ.УЛАЙМ ЦАЙМ ДОПИНГДСОН БАТСУУРЬ ЯАХААРАА БАРИЛДААД БАЙДЫН ЭНЭ УЬСЫН ДӨРВӨДҮҮД АЯТАЙХАН БАЙГААРАЙ МУУСАЙН ХОРЧИНГУУДАА ТА НАР ТЭНЭГ ХАЛХУУДЫГ БАРАХГҮЙ ШҮҮ
Бөх үзэхээ л больчих. Хамгийн шилдэг арга
Допингийн төв бус Монгол улс өөрөө чадамжгүй боллоо. Цагдаа, тагнуул, яам, допингийн төв, баяр наадмын комис ажиллаад ч ганц бөхийг баримт нотолгоотой нь гардаад ч шийдвэр гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ чинь төр тэр чигээрээ хөдөлсөн гэсэн үг биз дээ? Үүнийг юу гэж томъёолох вэ? Ганцхан үгээр томъёолно. Энэ бол "ЯЛЗРА-Л".
Ажлаа хийж байгаа байгууллага хүмүүс рүү нулимж хорслоо гаргахын оронд өөрсдийгөө харж ичиж амьдар даа 2 тэнэг! Бадарч шун�##�аасаа болж Оюунболд хөлдүү толгойноосоо болж ийм болсон! Өөрөө унасан бол уйлах хэрэггүй байдаг!!
Допингийн эсрэг төв нь допинг бөхчүүдэд хүчээр шахаж зардаг байж болохгүй. Тэгээд аваагүй бөхийг хэрэглэсэн гэж хэлмэгдүүлдэг.
Sumogiin durem yaaj yavaad bnaa uhernuud ee jishee avaach
Допинг хэрэглэсэн нь үнэн тул цолоо хура�##�гаарай ...Увсынханд хамаагүй...Ходынхонтойгоо ярь...Бадарчид Увсын бөх унаагүй...Ховдын 2 бөх унасан
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ЧИ ЯАЖ МЭДЭЖ БГАА ЮМ? УВСЫНХАН Л БИШ БОЛ ЯАЖ Ч ХАРЛУУЛСАН ХАМААГҮЙ ЮУ? ХЭРВЭЭ ШИНЖЛҮҮЛЭХ СОРЬЦЫГ НЬ СОЛЬЧИХСОН БОЛ БАДАРЧ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭСЭН ҮГ БИШ! ХЭЗЭЭНЭЭС Л БӨХЧҮҮДИЙН ХООРОНД ТИЙМ ЯРИА БДАГ. МАНАЙ ДОПИНГИЙН ТӨВ ГЭЖ УГААСАА ЯЛЗАРСАН БАЙГУУЛЛАГА.