Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Жон Ленноныг хороосон бууны сумыг дуудлага худалдаанд оруулах болжээ

1980 оны арван хоёрдугаар сарын 8-ний өдөр “Beatles” хамтлагийн гишүүн агсан Жон Леннон буудуулж амь үрэгдсэн. Түүнийг хороосон Марк Дэвид Чапмэн хэргийн газарт баривчлагдахдаа алдартай болохын тулд Ленноныг хөнөөсөн гэж хэлсэн байдаг.

Чапмэний хэрэг үйлдэхдээ ашигласан бууны сумыг энэ долоо хоногт Их Британид дуудлага худалдаагаар оруулах болсон аж. Их Британийн Нортумбрагийн цагдаагийн албаны офицер агсан Брайан Тейлорт Нью-Йорк хотын цагдаагийн албаныхан тус бууны сумыг бэлэг болгон өгч байжээ.

Брайан Тейлор

Тейлор Нью-Йорк хотын цагдаагийн албад зочлоход офицерүүд түүнд Чапмэний буугаар бай руу буудаж үзэхийг санал болгож байсан юм. Үүний дараа Тейлор буудсан сумаа өөртөө авч үлдсэн аж.

Тэгвэл түүний гэр бүлийнхэн Тейлорын хадгалсан сумыг “Anderson & Garland” нэртэй дуудлага худалдааны газраар дамжуулж зарах болсон байна. Дуудлага худалдаа ирэх пүрэв гарагт /2024.02.29/ явагдана.

“Anderson & Garland”-ийн захирал Фред Вирли Бирч “Хүн бүрийн анхаарлыг татдаг, ховорхон гарч ирдэг үхэлтэй холбоо бүхий эд. Ийм эд зүйл маш ховор гарч ирдэг тул ямар үнэ тогтоохоо шийдвэрлэхэд хэцүү” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button