"Ойрын өдрүүдэд салхи ширүүсэх ч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй"

УОК-ын Шуурхай штабаас өдөр бүр 11.00 цагаас улс оронд үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр /2024.02.26/ ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөв байдал, өнөөгийн нөхцөлийн талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт 0-3 см цас нэмэгдсэн. Ихэнх нутгаар хүйтэн байлаа. Дархадын хотгороор -46 хэм хүрсэн. Харин долоо хоногийн сүүлээр 1-14 хэмээр зөөлөрсөн. Маргааш төвийн болон зүүн аймгаар цас орно. Гэхдээ тийм их биш. Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар харьцангуй хур тунадасгүй байна. Гуравдугаар сарын 2-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 3-нд баруун, төв, говийн хойд бүс, гуравдугаар сарын 4-ний өдөр нутгийн зүүн хэсгээр зөөлөн цасаар шуурна. Энэ үеэр салхи ширүүсэх ч гэлээ аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байна. Харин температурын хувьд ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга байх бол гуравдугаар сарын эхээр хүйтний эрч сурална" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.