Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийн салхилуулж явсан нохой сурагч охиныг хазжээ

Бага насны хүүхдийн хөтөлж явсан нохой бусад руу дайрч, гарынх нь буглагаас хазаж гэмтээжээ.

Тодруулбал, тухайн хүүхдийг орцных үүдэнд нохой хазсан бөгөөд бага насны хүүхэд хөтөлж явсан учраас барьж дийлэхгүй ийм харамсалтай явдал болжээ. Хохирсон охины аав нийгмийн сүлжээнд анхааруулах зорилгоор "Та нарын эрхлүүлж тэжээдэг эгдүүтэй амьтад чинь та нартаа л эрх эгдүүтэй амьтан болохоос гэрээсээ гараад л бусдын хувьд ямар ч аюул тарьж мэдэх араатан шүү дээ. Хүүхдүүд айна, цочино. Зузаан күртик, цамцтай тулдаа л арай гайгүй өнгөрч. Нимгэн нойтон явсан бол махыг нь тасдах нь байна. Өөрсдөө ч арчлахгүй залхуурч хэвтээд татаж ч дийлэхгүй жоохон хүүхдэд нохойгоо хөтлүүлээд гаргасан байх юм" хэмээн бичжээ.

Нохойд хазуулсан хүүхэд 3, 7, 14, 21 хоногт вакцин хийлгэх бөгөөд гарандаа сойлт хийлгэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-26 12:09

Тэжээвэр амьтадаа хүүхдийн тоглоомын т�##�бай, элс хаа сайгүй шээлгэж ба�##�гана. Хошуувчгүй с�##�хилуулна.

Зочин
Зочин
2024-02-26 15:03
Reply to  Зочин

Өөрсдийгөө зөв аваад явж чадахгүй байж нохой байранд тэжээгээд түүнээ хүүхдийн тоглоомын т�##�бай дээр шээлгэж ба�##�гаад завааруулж өгч байна.

Zochin
Zochin
2024-02-26 12:39

Archilj chadahgui bas nohoi m#llagch tsalinjuulj chadahgui ium bol nohoigoor yana. Hunii haraal ideed

Холбоотой мэдээ

Back to top button