Нийгэм мэдээ

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

Өнөөдөр /2024.02.26/ Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэнэ.

Иймээс иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Тав хоногийн урьдчилсан цаг агаарын төлөв мэдээгээр 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button