Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын Шинжаанд хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдөлжээ

БНХАУ-ын Шинжаан мужийн Акчи бүсэд ням гарагт /2024.02.25/ 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв (CENC) мэдээлжээ.

“CENC”-ийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гарагийн 12:14 минутад, гадаргаас 11 км-ийн гүнд үүссэн байна. Мөн бямба гарагт /2024.02.24/ Шинжаан мужийн Ахечи бүсэд 5.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөдлөлт гадаргаас 10 км-ийн гүнд үүссэн аж.

Акчи бүсэд оршин суудаг нэгэн иргэн “Гэрт байсан тавилгууд анзаарагдахуйц чичирхийлж эхэлсэн. Гадагшаа гарахаар гүйхэд газар чичирхийлж байгааг нь мэдрэгдсэн. Хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдлөлт болсон нь жоохон аймар байна” хэмээжээ.

Нэгдүгээр сард Шинжаан мужийн Киргизстантай хиллэдэг бүсэд 7.1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Xinhua, CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
2 сар 26, 2024 18:40

Монголчууд минь хэрүүлийн бузраа л болиорой. Тэнгэр хилэгнж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button