НИЙГЭМНийгэм мэдээ

"Өвс, тэжээл худалдах зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байна"

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон. Сүүлийн үеийн судалгаагаар цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 хувийг арилжааны банк данс ашиглан үйлдэж байна. Виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны дугаар, хуурамч хаяг ашиглан үйлдэгдэж байна.

Тус хэлтэс нь нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авч, 300 дуудлага мэдээлэлд нь нийт мөнгөн дүнгийн 60,1 хувь буюу 1.7 тэрбум төгрөг бүхий банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан.

  • Цахим залилангийн 561 дуудлага хүлээн авснаас 243 дуудлага мэдээлэлд хохирлын дансыг царцааж ажилласан
  • Цахим халдлагын 289 дуудлага хүлээж авснаас 39 дуудлага мэдээлэлд дансны шилжилт хөдөлгөөнийг зогсоож ажилласан
  • андуурсан гүйлгээ 49 байснаас 14 дансанд хязгаарлалт хийсэн
  • Цахим мөрийтэй тоглоомыг 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн
  • худал мэдээлэл тараах 13 дуудлага ирсэн

Дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, "Иргэд гол төлөв байр, машин худалдан авах. Ялангуяа сүүлийн хоёр сар өвс, малын тэжээл худалдан авах нэрээр цахим орчинд байршуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдлууд түгээмэл гарч байна.

"17 настай иргэн Ш 283 иргэний фейсбүүк хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон.

Мөн машин худалдах зар байрлуулах байдлаар "Токи" аппликейшнаар дамжуулан банкны картын мэдээллийг оруулж, дансан дахь мөнгийг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор 100 иргэнийг хохироосон байна.

Арилжааны банкны ажилтан М нэр бүхий банкны аппликейшний цоорхойг ашиглан иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгэж, түүгээр дамжуулан иргэдийн хадгаламж дахь мөнгийг татан авдаг ноцтой гэмт хэргийг илрүүлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button