СПОРТ

Б.Сэр-Од олимпод оролцох оноогоо ахиулж, дээд амжилтаа шинэчлэв

Японы Осака хотод болдог марафон гүйлтийн уралдаан шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн марафонд зохион байгуулагч орноос гадна Австрали, АНУ, Австри, Канад, БНСУ, БНХАУ, Герман, Нидерланд, Бразил, Кени, Уганда, Этиоп, Итали, Монгол зэрэг 14 орны шилдэг тамирчид урилгаар оролцсон байна.

“Осака 2024” марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Японы залуу гүйгч Хирабаяши 42 км зайг хоёр цаг 06 минут 18 сeкундын амжилтаар түрүүлсэн бол Уганда улсын тамирчин С.Кисса мөнгөн мeдаль хүртжээ.

Тэгвэл манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга нар уралдлаа. Энэ жил 42 настай Б.Сэр-Од 2:10:10 цагийн амжилтыг үзүүлснээр олимпын оноогоо ахиулав. Түүнчлэн манай тамирчин  уралдааны явцад 25 км, 30 км зайн Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд “Парис 2024” олимпын наадамд уралдахаар бэлтгэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button