УЛС ТӨР

АМНАТ: Өдөрт ДӨРВӨН тэрбум төгрөг алдагдсаар 76 тэрбумд ХҮРЛЭЭ

Одоогоос яг 19 хоногийн өмнө  буюу  аравдугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосныг цуцлах шийдвэр гаргасан юм.

Уг шийдвэрээс үүдэж улсын төсөв 1.3 их наяд төгрөг буурахаас гадна газрын хөрсөн доорх баялаг ард түмнийх бус, компаниудын өмч болох эрсдэл үүсээд буй. АМНАТ-ийг цуцалсан шийдвэрээс хойш өдөрт ДӨРВӨН тэрбум төгрөг алдагдсаар нийт 19 өдөр өнгөрөхөд энэ алдагдал 76 тэрбумд хүрээд байна.

2020 онд АМНАТ-өөс орох орлогыг задалбал, зэсээс 493, нүүрснээс 594, алтнаас 126, цайраас 29, төмрөөс 27, бусад ашигт малтмалаас 24, нийт 1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр тооцож байж. Гэвч энэ нь 2020 оны төсвөөс чухалд тооцогдсонгүй.

Уг нь төсөв батлахаас урьтаж Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтын шийдлийг зөв олж батлах ёстой байсан ч, өнөөдөр тоож байгаа сайд дарга ер алга.

ҮХНӨ, болон 2020 оны “сонгуулийн” тодотголтой төсөвөө батлаад бүгд гэдийчхэв.

АМНАТ нь яамд хоорондын маргааны сэдэв болон хувирч шийдлээ олохгүй үргэлжилсээр монгол төр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ямар сул ажилладаг вэ гэдэг нь тодоор харагдуулав.

Засгийн газар гурван долоо хоногийн өмнө ээлжит бус хуралдаан зарлаж, “уг асуудлыг хэлэлцэж байна” гэх сүржин даржин мэдээлэл тараасан ч ямар ч шийдэлд хүрээгүй. Өнөөдөр /2019.11.19/ гэхэд л консулуудын тохирооны томилгоогоо хийгээд сууж байх жишээтэй. Өдөрт дөрвөн урсаж буй, АМНАТ-өө хэлэлцье, сайд нар аа.

П.УРНАА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
uugii
uugii
2019-11-19 12:25

medehgui um bol bitgii um bichij bai

Холбоотой мэдээ

Back to top button