Ховд: Аавыгаа ажил дээрээ нас барсан гэж ₮57.8 сая завшсан Г.Өөдэйн хөрөнгө ₮720 саяар нэмэгджээ

Ховд аймгийн ЗДТГ-ын албаны дарга Г.Өөдэй аавыгаа ажлын байран дээрээ нас барсан гэх материал бүрдүүлэн 57,8 сая төгрөг завшсаныг хоёр шатны шүүх тогтоосон ч, ажлаа хийсээр байна.
-Аавыгаа Улаанбаатарт долоо хоногийн томилолттой явахдаа ХСҮТ-д нас барсан гэж ярьж байжээ-
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.10.11-нд Г.Өөдэйг хуурамч бичиг баримтаар улсад 57,8 сая төгрөгийн хохирол учруулсныг гэм буруутайд тооцжээ. Энэхүү мөнгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт буруутгасан аж. Ингэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял оноогоогүй тул прокурор шүүхэд эсэргүүцэл бичжээ. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авч, 15 сая төгрөгөөр торгож, 57.8 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Тэрбээр, 2022 оны тавдугаар сарын 30-нд энэ тухайгаа Ховд.мн сайтад тайлбар өгөхдөө “Миний аав долоо хоногийн хугацаатайгаар Улаанбаатар хотод томилолттой явахдаа Хавдар судлалын үндэсний төвд нас барсан. Тухайн үед Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийг нэрэмжит болгохоос эхлээд ажлууд хөөцөлдөж явсан” хэмээн ярьж байжээ.
-Орлого нь 720 сая, зээл нь 128,5 саяар нэмэгджээ-
Галаагийн Өөдэйн хувьд: Аймгийнхаа Төрийн санд ажиллаж байсан. 2014.01.02-нд Ховд аймгийн ЗДТГ-т Хяналт шалгалт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллажээ. 2019.06.28-наас тус албаны дарга болж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.
Түүний АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал:
- Өөрийн орлого: 2018 онд 28 сая 2021 онд 275 сая
- Гэр бүлийн орлого: 2018 онд 7,2 сая 2021 онд 12 сая
- Орон сууц: 2018 онд байхгүй, 2021 онд 150 сая
- Автомашин: 2018 онд 79 сая 2021 онд 317 сая
- Газар: 2018 онд байхгүй, 2021 онд 80 сая
- Хадгаламж: 2018 онд 7,7 сая 2021 онд 2,9 сая
- Зээл: 2018 онд 66,5 сая 2021 онд 195 сая
2018 онд мэргэжилтэн болж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг 2021 онд 720 сая төгрөгөөр өсжээ. Хадгаламжаас бусад нь бүгд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин зээл нь 128,5 сая төгрөгөөр нэмэгджээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн муутай л нөхөр байна.
зочин
Ийм шимэгчдийг төрөөс үтэр түргэн �######�уул.
Жижиг жараахай яагаад мэдээний хуудсан дээр гарсныг ойлгосонгүй. Сонгуульп оролцоно гэсэн?
Өлөн Ховд төлөг мөн байна.
Аав нас барахаар хүүд мөнгө өгдөг ямар хууль журам байнаа? Ш�##�авхан д�##�д орж хүүхдээ мөнгөтэй болгох хүн олшрох вий дээ
Ajlyn bairan deer genetiin osloor nas barval ar gert nuhun olgovor ugdug.gehdee ajil mergejliin ontslogoos hamaarch hemjee huvi uurchlugddug.
Бямбацогт, Адьшаа, Элбэгдорж, Баатарсайхан нарын тэргүүн зэргийн хулгайч, шун�##�тнуудыг тахьсан газар ийм байхаас өөр яах вэ дээ.
Чононд хонь хадг�##�уулжээ. Ийм хүн яаж Дотоод хян�##�т, аудитын дарга хийдэг юм бээ? Үхсэн ааваа хүртэл мөнгө болгож чадаж байгаа хүн суусан газар болгоноосоо хулгай хийж явдаг нь тодорхой. Албан туша�##�аа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хүн торгуулчиха�##� ажлаа хийгээд яваад байдаг юм бол бүх төрийн �##�бан хаагчид хулгай хийх боломжтой, зүгээр гэсэн үг үү тээ??
Ирээдүйн агуу их авилгач худ�##�ч хулгайч з�##�жин нөхөр гарах ви дээ
Novshnuudaa z##luulaachdee MAN-haan.ta naraas bolood muu amidraad bn.