НийгмийнЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Ж.Ганбаатар: Уул уурхайн биржээр зэсийн баяжмал арилжаалахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2024.02.28/ өнөөдөр боллоо. Өнөөдрийн хурлаар нийт 30 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнээс биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл шатахуун хангамжийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уул уурхайн биржээр бид зэсээ зарна гэдэг шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хурлаар шийдвэрлэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуувь 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Экспортод гаргадаг нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй ил тодоор дуудлага худалдаагаар амжилттай арилжиж байна.

2023 онд биржээр ойролцоогоор 15 сая тонн нүүрс зарсан. Уг арилжааны нийт дүн нь 2.2 тэрбум ам.долларт хүрсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд борлуулах, энэ хуулийн 10.1-т заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэсэн заалт бий.

Төрийн уурхайнууд биржээр металлуудаараа заавал зарна гэсэн үг.

Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хурлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалж, туршилтаар эхлүүлэхийг салбарын сайдад даалгасан. Энэ хүрээнд биржээр арилжих бүтээгдэхүүний нэр төрөлд зэс молибдений баяжмал бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Мөн дотоодын биржээр арилжаалж байгаа зэс молибдений баяжмалд оногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээс авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр зах зээлийн бодит үнийг тогтоох, экспортын нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарын эдийн засаг нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн хурлаар шийдвэрлэлээ" гэв.


Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

-Оюутолгойн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах асуудал юу болж байгаа вэ?

-Гуравдугаар сарын 18-ны өдөр бид хэлэлцүүлэг хийх гэж байгаа. Үүгээр Вьетнам, Чех, БНСУ-ын олон компаниудыг уриад зэсээ зарж, эхний ээлжинд "Эрдэнэт Үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойн хувьд бид хүсэлт тавьж байна. Бид 34 хувийн мэдэлтэй учраас давуу эрхгүй. Тиймээс санаачилгаараа оролцоход нь шахаж байгаа. Энэ асуудлыг Канад дахь уулзалтаад жич ярихаар төлөвлөж байгаа. Яг энэ биржээр зэс зарах асуудалд Оюутолгой судалж байгаа. Тодорхой хариуг гуравдугаар сарын 18-ны хэлэлцүүлгээр шийдвэрээ хэлнэ. УУХҮ-ийн яамнаас бүх бэлтгэлийг хангасан байх болно.

Сонирхуулахад, Оюутолгой зэс, алтны орд. Харин Эрдэнэт үйлдвэрийн баяжмал нь зэс молибдений баяжмал гэж явдаг. Энэ бол мал нэр хүндтэй баяжмал. худалдан авагчдад олдохгүй дуусчихдаг. Тиймээс эрэлт хэрэгцээ өндөр байна. 5-10 хувь гэдэг нь нүүрс шиг тоо хэмжээгээрээ өндөр биш. Хил гааль дээр асуудал үүсч, ложистикийн асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь үнийг зөв тогтоох, улсын төсөвт орж буй орлогыг бууруулахгүй байх юм. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангана. 2025 оноос эхлэн Эрдэнэт болон Оюутолгойн зэсийн баяжмалын 30-40 хүргэх зорилт тавьж байна. Аж ахуйн компаниуд бүгд гэрээгээ хийчихсэн. Тиймээс 5-10 хувь гэдэг нь 600 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог байсан бол 660 болно гэх ойлголт юм. Нэмэгдэж буй 60 мянган тонн нь биржээр явна гэх ойлголт. Энэ бол маш нарийн асуудал юм. Бид Лондонгийн биржийн жишгээр арилжаалдаг ч тодорхой хасалтуудыг хийх шаардлага гардаг. Энэ бүгд ил тод явах учраас тоглоом ойлгомжтой байх болно.

Зэс дээр маш амбицтай байна. Бид заавал Лондонгийн биржийг дагах шаардлагагүй. Үнийг өөрсдөө тогтооно гэх хүлээлттэй байгаа.

Цаашид, Оюутолгой, Эрдэнэтээр зогсохгүй. Цагаан суварга, Хармагта зэрэг арилжаанд ороход бэлэн байдалд орж байгаа. Зэсийн баяжмалын экспортын том тоглогч болохоор явж байна. Учир нь дэлхийн улс орнуудад зэсийн хэрэглээ өнлдөр байгаа. Тиймээс бид бирж рүү анхаарлаа төвлөрүүлээд байна.

-ОХУ улс орнууд руу шатахууны экспортоо хязгаарлалт тогтоох гэж байна. Үүнд Монгол Улс багтаж байгаа юу?

-ОХУ-ын Засгийн газраас тогтоол гарах зүйл байгаа. Хараахан батлагдаж гараагүй байна. Энэ хориг арга хэмжээг намрын түлшний үеэр авч байсан. Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих тэр процесст ОХУ дотоод хэрэгцээгээ эхлээд хангахын тулд экспортдоо хориг тогтоож байна. Энэ нь хавар бас давтагдаж байна. Монгол Улсыг намрын хоригт оруулсан байсныг гаргахын тулд 30 хоногийн үйл явдал болж байж шийдвэрлэсэн. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад мэдсэн тул арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улсыг хоригт эхний үед оруулахгүй гэдэг мэдээлэл өглөө. Гэхдээ баталгаажсан мэдээлэл ирээгүй байна. Дизель түлш, Евро-92 шатахууны бүх сав дүүрэн байгаа. Энгийн АИ-92 хангалттай нөөцтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-28 17:34

Явж чихрийн наймаагаа хий

Бат инженер
Бат инженер
2024-02-29 09:44

Зэс молибдений баяжм�##�ыг дамжуулан зардаг ямар улс байдаг юм бол Эрдэнэт өөрөө борлуулчихаж чаддаггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button