УЛС ТӨР

Сангийн сайдын логик эрүүл ухаантай хүнийх биш | З.Энхболд НДШ-д хориг тавихгүйгээ хэлж, овоо ш дээ

ЕТГ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өмнө нь АМНАТ-ийн асуудлаар цахим орчинд хүчтэй маргаан өрнүүлж байсан билээ. Энэ удаад ч бас НДШ-ийн асуудлаар мэтгэлцсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Тодруулбал, УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Ирэх онд НДШ 26 хувьд хүрч нэмэгдэж буй. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг өчигдөр /2019.11.18/ Тамгын газрын дарга З.Энхболд дуулгасан билээ. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэсэн юм.

Гэтэл үүний дараа төд удалгүй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа, “2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил долоон сар болчихсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Тэгээд хоригоо Цэцэд тайлбарлаж чадах болов уу” хэмээн жиргэсэн байдаг.

-З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ХОРИГ ТАВИНА ГЭЖ ЯАЖ ТОЛГОЙД НЬ ОРОВ ОО-

Харин З.Энхболд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сангийн сайдын дээрх жиргээнд хариулт дайжээ. Тэрбээр, “Сангийн сайдын логик эрүүл ухаантай хүнийх биш. Нийгмийн даатгалын тухай хуульд хориг тавина гэж яаж толгойд нь оров оо. Ямар ч эрүүл хүний толгойд ийм зүйл орохгүй. Мэдээж тав хоног нь өнгөрсөн хууль дээр хориг тавихгүй нь ойлгомжтой. Надаас асуусан асуулт бол төсөв дээр тавих хоригийн тухай ярьсан. Тэгэхээр төсөв дээр хориг тавина. Нийгмийн даатгалын хууль дээр хориг тавьж болохгүй. ОУВС-гийн тухай яриад байна лээ. Ч.Хүрэлбаатар гэдэг сайдыг Валютын сангийн сонгогчид сонгоод, валютын сандаа тайлан тавьдаг, тэдний сайд шиг аяглаад байна. Уг нь бол Увс аймгийн зургаан сумын сонгогчид сонгоод Монголын ард түмнийг төлөөлөөд Сангийн сайд хийж байгаа хүн. Тэр олон улсын байгууллага тусдаа. Тэндээс сонгогдсон төлөөлөгч шиг ажиллаж байгаа Сангийн сайдаа МАН-ын нэн даруй огцруулахгүй бол 2020 оны сонгуулиар сонгогчид дүнгээ тавих байх. Валютын сангаасаа очиж саналаа гуйх хэрэгтэй” гэсэн байна.

-Ч.ХҮРЭЛБААТАР: З.ЭНХБОЛД ӨӨРӨӨ ДАРГА БАЙХДАА УЛС ОРНЫГ СОНГОДОГ УТГААР НЬ ДАМПУУРУУЛСАН-

Ийн ярьсан ЕТГ-ын дарга З.Энхболдод Сангийн сайд хариулт өгөхөө мартсангүй бас л өөрийн цахим хуудсаараа дамжуулан “З.Энхболд юу ч гэсэн НДШ-ийн 2% дээр хориг тавихгүйгээ хэлж. Овоо ш дээ, хэлснийг ойлгож, болохгүйгээ мэдэж авч. Өөрөө дарга байхдаа Улс орныг сонгодог утгаар нь дампууруулж, УИХ-д бүлэггүй болтлоо намаа ялагдуулж байсныхаа учир шалтгааныг одоо нэг ойлгочих хэрэгтэй” гэжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-19 16:30

Сангийн сайд Увс аймгийн "Хотгор шанага" нэртэй уурхайг Солонгосчуудад дамлан зарсан энэ нөхөр бол ард түмнээ гэх сэтгэлгүй ОУВСын заавраар НДШыг нэмэгдүүлж ,иргэдийн тэтгэвэрийн насыг цаашлуулахыг санаачилсан б�##�айр новш. Ард иргэд өндөр тэтгэвэр тогтоолгоод байна гэж хуцсаар тэтгэвэр бодох аргачил�##�ын дундаж жилийг 7жил болгосон Үүнээс чинь болж ирэх жилүүдэд тэтгэвэрт гарах 30000-40000 шахам иргэн хүсэн хүлээж тооцоолж байсан тэтгэвэрээ авч чадахгүй түүгээр ч барахгүй зарим нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө бурханы оронд одож байна.Төрөөс төрсөн тэрбумтан хулгайч чамайг дахин сонгоно гэж горьдоорой манай Увсаас

Зочин
Зочин
2019-11-21 18:05
Reply to  Зочин

Honshooetoi aaviin huu ni garch ireed oimsiig gozoilgood shorond hiij buh hurungiig ni ulsiin orlogo bolgoj huraah heregtei

Зочин
Зочин
2019-11-19 20:42

МАНАЙ УВС НУТАГААС Ч ХҮРЭЛБААТАР СОНГОГДОХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭНИЙГ СОНГОХ БОЛЖ БАЙНА. БИД Ч.ХҮРЭЛБААТАРЫГ Л СОНГОХ БОЛНО.

Huga
Huga
2019-11-25 16:16
Reply to  Зочин

Yag unen, AN s oor goshnogo unendee alga

Монгол
Монгол
2019-11-25 12:31
Reply to  Зочин

Увс аймаг яагаад ядуу бгаад бна мундаг хумуус сонгоод бгаам бол? Энэ олон жил хулхидуулсанаа ойлгодгуй гурилнууд юм даа

Зочин
Зочин
2019-11-20 05:50
Reply to  Зочин

Өмхий санаатай дөрвөдүүд хэнийгээ сонгох нь маньд хамаагүй

иргэн
иргэн
2019-11-19 22:28

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагса�##�тад орох нь тодорхой шдээ.

зочин
зочин
2019-11-20 07:02

энхболд мууран нүд гаргаад маш хонзонтой хүн ашгүй ард түмний эсэргүүцэж бгаа НДШ ын 2 хувийн асууд�##� гарч энэ дав�##�гаан дээр ажиллав�##� ард түмэнд та�##�агдаж улаан гэрлээр би ямар ч бн ИХ ын гишүүн болно гээд маш их баярлаж нийт олонд та�##�агдах гэж их үзэж бнаа та 2 ын хэн нь ч УИХ ын гишүүн болохгүй бх гэж маш ихээр найдаж бна арай хор бага найруулдаг гээд Хүрэлбаатар сайд гишүүн болж магадгүй гэхдээ сайд хүнээ сайн таньдаггүй яамных нь Мөнгөнцэцэг дарга авгайн охин нь яамны төсвөөс хулгай хийж хөөгдөөд нисэхэдБаттөр дарга ажилд энэ хулгайч хүүхнийг авсан блээ ээж Мөнгөнцэцэг мөн хуучин 5 яамны санхүү үйлчилгээ авч бн ТҮУҮГ ын тамиртай нийлж 150 сая төгрөгийг худлаа үйлчилгээ тог цахилгаан гэж давхар гүйлгээ бичиж ТНБД бхгүй ашиглаж үлдээсэн гарын үсгээр гүйлгээ бичиж мөнгө завшсан бдаг ийм хулгайч хэлтсийн дарга ажилладаг юм сайд хэрэг хуучирдаггүй болохоор ахин сэргээх болноо

zochin
zochin
2019-11-20 15:15

ordnii taigan hor hutgaj yavaa ymaa.ardchilalaar ovogloson hun bolgon araar hus#ag zantai baidag baihaa

Мама
Мама
2019-11-22 19:02

З.Энхболдыг дахин сонгоноо

Холбоотой мэдээ

Back to top button