"Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024" үндэсний чуулган эхэллээ

Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.
Энэ төлөв байдлын улмаас дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21 дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж эхэллээ. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганы хүрээнд,
- Сургалтын хөтөлбөр
- Боловсролын удирдлага, зохион байгуулалт
- Боловсролын үнэлгээ, мониторинг
- Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
- Хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэлэлцэж байна.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, 21 дүгээр зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлт бид бэлэн үү? Сургууль, багш энэ өөрчлөлтөд бэлэн үү? Энэ өөрчлөлтөд дасан зохицсон Монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ?
Эдгээр асуултын хариулт боловсролын хувирган өөрчлөлтийн суурь юм. Үүнийг хамтдаа хэлэлцэн, зөвшилцөж тунхаглах нь энэ чуулганы үр дүн байна гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.