Нийгэм мэдээСПОРТ

Б.Наадам мутай боксын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

 АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо өнгөрсөн өдрүүдэд болсон "Arnold Sports Festival" наадмын мутай боксын төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлах дэслэгч Б.Наадам түрүүллээ. 88 кг-ын жинд түрүүлсэн тэрбээр энэ төрөлдөө 2019 онд аваргалж байсан бөгөөд таван жилийн дараа ийнхүү аваргаа дахин баталлаа.

Гардан тулааны багш, ОУХМ Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд есөн удаа түрүүлсэн.

Тэрбээр тулааны спортоор 2005 оноос хойш хичээллэж байна. "Arnold Sports Festival" нь 1989 оноос хойш тасралтгүй зохиогдож буй бөгөөд гол төлөв бодибилдинг, хүндийг өргөлт, фитнесийн спортын олон төрөл, мөн тулааны спортын зарим төрлөөр олон арван тэмцээн болдог, өндөр шагналтай олон улсын наадам юм. Бодибилдингийн дэлхийн олон удаагийн аварга, Холливүүдийн жүжигчин Арнольд Шварцэнеггэрийн нэрээр нэрлэгдсэн энэ наадам өнөө жил спортын 50 гаруй төрлөөр болж, дэлхийн 80 гаруй орны 12 мянга шахам тамирчин оролцжээ.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button