Нийгэм мэдээ

"U-Money" картын дата мэдээлэл болон хөрөнгийг нийслэлд шилжүүлж өгөхийг дахин шаардлаа

"Улаанбаатар смарт карт” ХХК-д байгаа дата мэдээллийг нийслэлд шилжүүлэхээр хэлэлцээр хийж байна.

Тодруулбал, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан.

Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалт хийж, U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардлаа.

Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-нд болж, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-05 11:46

. Хүний хөрөнгийг шилжүүлж өг гэж шаардсан гэх юм. Авах гээд байгаа бол ядаж гаргасан зард�##� хөрөнгийг өгөөд авах гэж байгаа байлгүй дээ. Зүв зүгээр хүний хөрөнгө дээрэмддэг жишиг тогтоосон сонин л засаг төртэй болоод байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button