Нийгэм мэдээ

Татьяана Сятчихина: Монгол дахь байгалийн хийн хоолойн төслийн өртгийг тооцож байна. Дуусгаад төслөө эхлүүлнэ

ОХУ-ын элчин сайдын яамнаас Монгол Улстай холбоотой агуулгаар хэвлэлийн бага хурал өнөөдөр /2024.03.05/ зарлалаа. Энэ үеэр хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихина болон гуравдугаар нарийн бичгийн дарга Алена Коноваленко нар мэдээлэл өгсөн юм. Тэдний мэдэгдлийн гол агуулга нь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад зохион байгуулагдаж буй арга хэмжээ болон ОХУ-ын улс төрийн нөхцөл байдал, олон улсын харилцааны талаар мэдээлэл байлаа.

Хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихина хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский дом”-д хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа сэдвээр эрдэм шинжилгээ, практикийн дугуй ширээний уулзалт боллоо.

Уг арга хэмжээнд Оросын талаас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компаниуд, мөн холбогдох өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөл, Монголын талаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Үндэсний аж үйлдвэрийн хорооны Зэсийн дэд хорооны дарга, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн Монголын талын дарга Х.Бадамсүрэн, “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтнууд, төр, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд нийт 100 гаруй хүн оролцсон. Үүнийг чөлөөт хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдсан.

Энэ хүрээндээ “Монголросцветмет” үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, Оросын томоохон аж ахуйн нэгжүүдийн дэвшилтэт технологи, арга барил, мөн Монголын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Оросын их дээд сургуулиудын боломжуудыг танилцуулсан.

Манай оронд жил болгоны 2-р сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотноо хэд хэдэн дурсгалын арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, Оросын Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт болж, үүнд бид 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг Монгол Улсын цэрэг байлдааны ажиллагаанд оролцож байсан ахмад дайчдыг хүндэт зочны хувиар нь хүлээн авч уулзахдаа маш их баяртай байлаа. Түүнчлэн уламжлал ёсоор ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, Монгол Улсын Баатар Г.К.Жуковын хөшөө, Зөвлөлтийн цэргийн жанжин, ЗХУ-ын хошой Баатар, БНМАУ-ын Баатар И.А.Плиевын цээж баримал болон Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Ойрын өдрүүдэд болох чухал үйл явдал бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд өнөөгийн геополитикийн нөхцөлд энэхүү сонгууль манай улсын хувьд хувь заяаг нь тодорхойлох нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг, хүчин төгөлдөр биеийн байцаалттай ОХУ-ын иргэд оролцох боломжтой. Сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээнүүдээс авч болно. 

Украинд үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт гарснаас хойш 10 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан бид тус улсын хувь заяаг тодорхойлсон тэрхүү үйл явдлуудын он дарааллыг болон далд утга учрыг та бүхэнд сануулахаар шийдэв.

ЗХУ задарсны дараа Барууны орнууд Украин Улсад нөхцөл байдлыг тогтворгүйтүүлж, Орос улсыг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцох оролдлогыг нэг бус удаа хийж байсан. Жишээлбэл, 2004 оны "Улбар шар хувьсгал"-ыг нэрлэж болно. Гэвч тухайн үед эдгээр төлөвлөгөөг бүрэн бүтнээр нь хэрэгжүүлж чадаагүй тул нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд радикал туйлширсан аргуудыг хэрэглэж эхэлсэн.

2013 оны арваннэгдүгээр сард Украины засгийн газар Европын холбоотой Холбооны хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байсан боловч тус гэрээний нөхцөлтэй илүү дэлгэрэнгүй танилцахаар гэрээ байгуулах бэлтгэл ажлыг түр зогсоосон юм. Энэхүү завсарлага нь Украины эдийн засгийн ашиг сонирхлын хувьд уг гэрээ байгуулснаар ямар үр дагавартай байх тал дээр дүн шинжилгээ хийх шаардлагатай болсонтой холбоотой. Энэ нь гэрээг байгуулахаас бүр мөсөн татгалзсан бус, харин гэрээнд гарын үсэг зурахыг түр хойшлуулсан явдал байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь Киев Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн чөлөөт худалдааны бүсийн хүрээнд хүлээсэн тодорхой үүрэгтэй байсан бөгөөд Европын Холбоотой хэлэлцээр байгуулснаар хүлээх шинэ үүргүүд нь тус журамтай тодорхой хэмжээгээр зөрчилдөх байсан юм. Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч асан В.Януковичийн үйл явдлууд болж өнгөрсний дараа тайлбарласнаар ЕХ-той хэлэлцээр байгуулах үйл явцыг түр хугацаагаар зогсоох шийдвэр нь тухайн үед Украин Улс Европын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд бэлэн биш байсантай холбоотой байв. Түүний хэлснээр, 7-8 сая хүн ажиллаж байсан хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй механик инженерчлэл, эрчим хүч, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор зэрэг тус улсын эдийн засгийн салбарууд ноцтой асуудалтай тулгарахаар байсан юм.

Гэвч чухамхүү ЕХ-той Холбооны хэлэлцээр байгуулахыг хойшлуулах шийдвэр нь олон нийтийн үймээн самууны шалтаг болж, жагсаал цуглаан нь зэвсэгт бослого болон хувирч, улмаар олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон бөгөөд эдгээр үйл явдлын оргил үе үндсэн хуульд харшлах төрийн эргэлтээр өндөрлөв. Украинд болсон эдгээр үйл явдлуудыг "Евромайдан" гэж нэрлэсэн.

Америк, Европын зааварчлагчдаар удирдуулсан чадварлаг өдөөн хатгагчид "Европ"-ын сайхан амьдрал, ардчилал, хүний эрх, авлигатай тэмцэх тэмцэл зэрэг сэтгэл татам уриа лоозон дор олон хүнийг гудамжны жагсаал цуглаанд татан гаргав. Бодит байдал дээр эдгээр нь хууль ёсны төр засгийг унагах зорилготой, сайтар зохион байгуулагдсан, гаднаас санхүүжүүлэгдсэн үймээн самуун байсан. Майданы жагсаалыг барууны орнууд нээлттэй дэмжиж, санхүүжүүлсэн. Зөвхөн АНУ-ын Элчин сайдын яамнаас л гэхэд жагсагчдад үзүүлсэн материаллаг тусламж өдөрт 1 сая долларын хэмжээнд хүрч байсан гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд Киевт үндсэрхэг үзэлтнүүд болон цагдаа нарын хооронд гудамжны ширүүн мөргөлдөөн эхэлсэн. Нууцаар зэвсэглэсэн үл мэдэгдэх мэргэн буудагчид хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон жагсагчид руу гал нээжээ. Мөргөлдөөний хоёрхон өдрийн дотор Майданы 29 жагсагч болон 11 цагдаагийн албан хаагч амиа алджээ.

Украйны болон Барууны алагчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Евромайдан"-ыг аяндаа өрнөсөн үйл явдал хэмээн бичсээр ирсэн. Гэвч шинжээчдийн тэмдэглэснээр жагсагчид зохион байгуулалт сайтай, тэдний логистикийн болон хүнсний хангамжийн асуудал сайтар зохион байгуулагдсан байсан бөгөөд ийнхүү алхмуудыг хийхэд үргэлж санхүүгийн ихээхэн зардал шаардлагатай. Үл мэдэгдэх мэргэн буудагчид хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон жагсагчид руу гал нээсэн нь илт захиалгатай ажил байсныг нотлох баримт олон бий.

Цуст мөргөлдөөнийг зогсоохын тулд 2014 оны 2-р сарын 21-нд Украины Ерөнхийлөгч В.Янукович болон сөрөг хүчний удирдагчид хооронд улс төрийн хямралыг зохицуулах гэрээ байгуулагдав. Герман, Франц болон Польш улсууд тус гэрээний батлан даагчаар нь ажилласан. Гэрээний хамгийн эхний зүйлд Үндсэн хуулийн шинэчлэлийг бэлтгэх үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай амлалт байсан. Бүх нийтийн сонгуулийг шинэ Үндсэн хуулийн үндсэн дээр явуулах ёстой байсан. Гэвч маргааш нь Украины парламент болох Дээд Рада Ерөнхийлөгч В.Януковичийг төрийн тэргүүний үүргээс «өөрийн хүслээр огцрох» болсон тухай тогтоол гаргав. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын оронд «Ялагчдын Засгийн газар» байгуулагдаж буй тухай зарлав. Ийнхүү төрийн эргэлтийг хийж, түүнийг санаачлагчид орос үндэстэн, оросоор ярьдаг болон бусад “үндсэн бус” угсаатны бүлгийн хүн амынхаа эрхэнд халдсан үндсэрхэг улсыг байгуулах чиглэлийг сонгов. Өчигдөрхөн «гэрээний батлан даагчаар ажиллана» гэж байсан барууныхан 2014 оны 2-р сарын 21-ний өдрийн тохиролцоог шууд умартаж, Украинд «эрх мэдлийн өөрчлөлт гарлаа» хэмээн мэдэгдсэнээс өөр юу ч хийсэнгүй.

Киевийн шинэ удирдлагын анхны улс төрийн санаачилгууд нь орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг хязгаарлахад чиглэв. Шинэ эрх баригчдын бодлого нь Орос хэлээр ярьдаг хүн амын дургүйцлийг төрүүлж, Украины зүүн өмнөд хэсгийн оршин суугчид нь төрийн эргэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүний хариуд 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд Украины эрх баригчид Донбасст "терроризмын эсрэг ажиллагаа" эхлүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд энэ нь үндсэндээ Киевийн өөрийн иргэдийнхээ эсрэг шийтгэлийн кампанит ажил байсан юм.

Тэр үеэс өнөөг хүртэл Украины зэвсэгт хүчин Донбассын хүн амын эсрэг өргөн цар хүрээтэй дайн хийж ирсэн. Энэ эмгэнэлт үйл явдлын үеэр Одесса дахь Үйлдвэрчний эвлэлийн ордонд 48 энгийн иргэнийг шатааж, Луганск болон Донбассын бусад хотуудыг цэргийн нисэх онгоцоор бөмбөгдсөн зэрэг харгис хэрцгий явдлууд болсон. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын мэдээлснээр, 2014-2022 оны хооронд Киевийн дэглэмийн гэмт үйлдлүүдийн улмаас Донбасст нийт 14 мянга гаруй хүн нас баржээ.

Төрийн эргэлт гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 2-р сард мөргөлдөөнийг зохицуулах, Киевийн дэглэмийн иргэдийнхээ эсрэг явуулж буй зэвсэгт ажиллагааг зогсоох зорилгоор Минскийн хэлэлцээрийг байгуулав. Дараа нь Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан Украины тухайн үеийн Ерөнхийлөгч П.А.Порошенко, Германы канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар тус гэрээг хэрэгжүүлэх бодолгүй байснаа эрээ цээргүй мэдэгдсэн тухай бид өмнөх хэвлэлийн бага хурлууд дээр ярьж байсан. Тэдний хувьд Минскийн хэлэлцээрийг Киевийн дэглэмд цэргийн чадавхаа бэхжүүлэх, байлдааны ажиллагааг эрчимжүүлэхэд бэлтгэх цаг хожих боломжийг олгох «бүрхэвч» төдий байсан байна лээ. Тэд үүнийг илт хүлээн зөвшөөрсөн нь Барууныхан Оросыг тогтоон барьж, хязгаарлаж, тэдний одоо хэлж байгаачлан Орост "стратегийн ялагдал" хүлээлгэж, дэлхийн тавцанд зүй ёсоор гүйцэтгэх ёстой үүргийг нь гүйцэтгүүлэхгүйн тулд Украин улсыг бүх талаар ашиглаж байгааг харуулж байна. Украин болон барууныхан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, Киев Украины зүүн өмнөд хэсэгт өөрийн иргэдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн, НАТО болон түүний дэд бүтэц манай улсын хилд тултал ойртох аюул занал нүүрлэсэн зэргээс болоод Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгоход хүргэсэн.

Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны 3-р сарын сүүлээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан бөгөөд одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн “зөвлөхүүдээр” хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна.

Мөн саяхан Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт илэрсэн. Тодруулбал, Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымын гүүрийг довтлохын тулд дотоодын Taurus пуужингуудыг ашиглах боломжийг хэлэлцэж байсан ярианы бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв.

Мөн Германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд аль хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна.

Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.


Уг мэдэгдлийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-ОХУ шатахууны экспортоо хязгаарлаж байгаа. Үүнд Монгол Улсыг оруулж байгаа эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй. Хэрхэх вэ?

-Энэ хоригт Монгол Улс орохгүй. Бид тусдаа гэрээний хүрээнд хамтран ажиллаж байна.

-Шатахуун нийлүүлэлт дээр Засгийн газар хооронд хэлэлцээр хийх ажил юу болсон бэ?

-Энэ ажил одоо яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Төсөл явж байна.

-2023 онд Улаанбаатар хотод болсон Засгийн газар хоорондын комиссарын хурлын дараа ОХУ-ын шадар сайд мэдээлэл хийхдээ Байгалийн хийн хоолойн төслийг 2024 оны эхний улиралд багтаан бичиг баримтыг нь дуусгана. Тэгээд төслөө Монгол Улсад эхлүүлнэ гэж хэлж байсан. Энэ төсөл яг ямар шатанд, хаана явж байгаа вэ?

-Одоогийн байдлаар яриа хэлэлцээр үргэлжилж байна. ОХУ БНХАУ-ын хоёр тал төслийг хэрэгжүүлэх өртгийн талаар яриа хэлэлцээ явуулж байгаа. Энэ яриа хэлэлцээр амжилттай дуусгавал болговол бүтээн байгуулалтаа эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:13

ОХУ-ын элчин сайдын яам үнэн зөв мэдээллээр монголчуудыг хангасанд баяртай байна. Ингэж үнэнийг ярьж манай монголын зарим рокуудад ойлгуулах хэрэгтэй. Нэн ялангуяа сэтгэлийн хөөрлөөр украйныг дэмжигч элбэгдорж, бат-үүл тэргүүтэй ардчилсан намын нөлөө бүхий феодлууд одоо үнийг ойлгох цаг болсон шүү.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:17

Оросын удирдагч Путин үнэхээр тэвчинэ тэвчинэ гэхэд яхж тэвчих вэ гээд л цэргийн ажиллагаа эхлүүлсэн шүүү дээ. Энэ дайн бол оросын хувьд шударга дайн мөн. Харин америк тэргүүтэй НАТО-гийн орнуудын хувьд шударга бус хорлон сүйтгэх санаа агуулсан бузар дайн шүү.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:42
Reply to  Зочин

Дарга нар л улс орныг сүйрүүлдэг юм байна. Манай дарга нэртэй маанаг сүгнүүдэд ийм хогнууд байгаа л байхдаа.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:31

Ха ийм л байж таараа шүүдээ. Орос ах бол зөв зүгээр байсан улс орон руу хэзэч дайрахгүй. Энэ украйны ард түмэн тэнэг дарга нараасаа болоод сөнөх дээрээ тулчихлаа. Одоо яая гэхэвдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ардын үг бол гашуун үнэн дээ.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:38

ҮҮНИЙГ ХИЙХ ХЭРЭГГҮЙ. ЭХНЭЭСЭЭ ДЭЛБЭРЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ХАРИУЦЛАГАГҮЙ АРЧААГҮЙ ОРОНД ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:39

ДАНДАА МОНГОЛЫГ ИДЭЖ ДУУСГАСАН ХҮМҮҮС ОРЖ БҮР ХЭРЭГГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:40

Украйнчууд Януковичийг Ерөнхийлөгчөөс огцруулаагүй бол өнөөгийн энэ зовлонг хэзээч үзэхгүй жаргаж байх байсандаа. Ёстой аз нь хаяна гэдэг л энэ байх.

Зочин
Зочин
3 сар 5, 2024 17:50

Америк тэргүүтэй НАТО-гийн өмхий хар шаарнууд бүгдээрээ нийлээд ганц оросын эсрэг байлдаад дийлдэггүй. Яасан ичдэггүй булайнууд вэ? Муу санаатай муухай хар шаарнуудыг цөмийн бөмбөгөө хаяд шатаа орос ах нараа.

Боёо
Боёо
3 сар 5, 2024 21:40

Украйн-Оросын дайн зөвхөн Орос-нато гийн дайн биш нийт соёлт хүн төрөлхтөн зүй ёсны жамаар хөгжих үү эсвэл гаж хүйс харгис биологийн туршилтаар мөхөх үү гэдгийг шийдвэрлэх ёс уламжл�##�ыг төлөөх дайн юм аа..!

tumur
tumur
3 сар 6, 2024 00:30

У крайн Тусгаар Улс болчихсон байж үхсэн хатсанаа хийж бандер энэ тэр гэсэн эрт урьдын юмаа шүтээн болгож элэйрч б�##�айрч тэнэглэдэг байнаа.Хохино бусдын турхир�##�танд ордог.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 00:44

Daraagiin songuuliar ene xiin xooloin tusliig zogsoogood boliulax namiig songox yumsan daa.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 10:26

Orsuud monggui bolsoon yun hiin tosol orsoos hii avna gesen hyatadiin ediin zasag bur budaa bolson hyatad ch barag monggui bolson. Orsiin medee Hyatadiin medee unshij chadahgui balar haranhui humuus duraaraa demii chalchih yum!

Зочинн
Зочинн
3 сар 6, 2024 14:03

Үнэнийг ярьсанд т�##�архаж хүндэтгэж байна.Орос улс.оросын ард түмэнд түүхэн их ял�##�тыг хүсье.Мандан бадрах болтугай.

Эх оронч нийгэм судлалын доктор
Эх оронч нийгэм судлалын доктор
3 сар 6, 2024 15:26

Хуцдаг л�##�ар вэ? Тусгаар тогтносон Украйн улс дотороо лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү? Та нар ямар хамаа байнаа? Ёстой хол очиж хуц! Манайд ч гэсэн хулгайчууд эсрэг жагсаж тэмцвэл л�##�арын өгөр оросууд та нар цэргээ тусгай ажиллагаа нэрийн дор оруулж ирэх нь л дээ. Битгий сүрдүүл! 37 онд та нар Чойб�##�сангийн гараар 40 000 шилдэг боловсон хүчинг цус урсган хядсаныг өнөөдөр мартаагүй байна.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 15:42

Иди к черту!

Зочин
Зочин
3 сар 7, 2024 04:57

Оростой нөхөрлөөд дэмий ул�####�а. Сүүлд нь украйна шиг болох вий дээ.

Зочин
Зочин
3 сар 7, 2024 05:16
Reply to  Зочин

Чиний тэмбүүг арилгаж өгсөн юм шүү . Одоо хар чамд чиний үр хүүхдийн чинь тархинд тэмбүү нүүрлээд байна . Эргүү нохой вэ чи

Зочин
Зочин
3 сар 7, 2024 09:14
Reply to  Зочин

Чиний ээж аав өвөө эмээ чинь л тэмбүүтэй бсан байх

Наба
Наба
3 сар 7, 2024 06:35

Энэхүү хийн хоолойн төсөл худ�##� шүү Монголчуудаа!!!!!!!!! Яагаад вэ гэвэл:
1.Очирбатын эхлүүлсэн 34 жилийн өмнөх эхэлсэн нефьт төсөл одоо болтол монголд өгөөжөө өгөөгүй бна.
2.Бадамсүрэн ба МАН.бод бод ухаар.

Нара
Нара
3 сар 7, 2024 06:44

Иймэрхүү бодит үнэн зөв мэдээллээр сайн хангаж байхгүй бол өдөр бүр л украйныг дэмжсэн нийтлэл уншдаг болоод гайхаж байсын?, мэдээлэл өгсөнд баярл�##�аа

Зочин
Зочин
3 сар 7, 2024 07:15

Л�##�ар Очирбат яах гээд байгаа �####� вээ

Зочин
Зочин
3 сар 7, 2024 09:09

Нахуй �######� өмхий орос

Зочин
Зочин
3 сар 7, 2024 09:11

Украин ялнаа !!! Орос нахуй пи з да болноо

Зочин
Зочин
3 сар 7, 2024 10:21

хуцаа манайхыг 2 дахь украйн болгох гээ юу �######�

Сука
Сука
3 сар 7, 2024 14:21

Орос дампуурч байнадаа..аргаа барахдаа л манайд нэг сурт�##� ухуулга явуулж гэмгүй царайлж байх юм..бурят тува якут з�##�уусыг харгис дайндаа ашиглаад хэдэн зуугаараа үхүүлж байгааг шүүмжилж асуух сэтгүүлч монголд �##�га уу..дараагийн түрэмгийлэл монгол руу дайрна...манайх ч 2 гараа өргөөд буугаад өгнө дөө...манай дарга нар өнөөдөр урвах бэлтгэлээ хийгээд байгаа биз...

Холбоотой мэдээ

Back to top button