Хайгуул хийж буй “Эрдэнэс Баянбогд” төслөөр метрог санхүүжүүлэхээ больжээ

Дорноговь аймагт байрлах Эрдэнэс Баянбогд нүүрсний ордыг Нийслэл эзэмшиж, эргэлтэд оруулах асуудал Д.Сумъяабазарын үед яригдсан. Тухайн үед, LRT зэрэг нийтийн тээврийн шинэ төслүүдийг тус ордоор санхүүжүүлнэ гэж хэвлэлд бичиж байв.
Өдгөө "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг метроны төсөлд ашиглах уу, БНХАУ-ын гүйцэтгэгч компанитай оффтейк байдлаар гэрээлэх үү зэрэг асуудал тавигдаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулахад,
"Эрдэнэс Баянбогд дээр зөвхөн хайгуул хийгдэж байгаа. Нөөц илэрвэл эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин метроны санхүүжилтийг өөр замаар шийднэ" гэж хариулсан юм.
Үүгээр бол "Эрдэнэс Баянбогд" төслийг одоогоор метро санхүүжүүлэхэд ашиглах талаар яригдаагүй болж таарч байна.
"Эм Жи Эл Ди" ХХК төсөлд хайгуул хийж байна
"Эрдэнэс Баянбогд" компанийг "Эрдэнэс Монгол" болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" тус тус эзэмшдэг. 2022 оны долдугаар сард анх үүсгэн байгуулагдсан. Харин 2024 оны нэгдүгээр сард буюу саяхан Гүйцэтгэх захирал нь солигдож, Цэрэндоржийн Орхонтамирын нэр бүртгэгджээ.
Тус компани дээр 2022-2023 онд нийт долоон тендер зарлагдсан байгаа юм.
Үүний гурав нь хайгуулын ажил гүйцэтгэх компани шалгаруулах агуулгатай, 2022 онд.
Хоёр удаа зарлаад гүйцэтгэгч шалгаруулаагүй. Харин гурав дахид нь "Эм Жи Эл Ди" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд тендерийн үр дүнг 2022 оны зургадугаар сард нийтэлжээ.
"Эрдэнэс Баянбогд" нь XV-022117 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай. Тус талбайд хайгуул хийх ажлыг үүгээр "Эм Жи Эл Ди" ХХК өдгөө гүйцэтгэж байна.
Тэгвэл 2023 онд,
- Компьютер, принтер, плоттер
- Тавилга, эд хогшил
- Land Cruiser-76 эсвэл түүнтэй дүйцэх автомашин худалдаж авах (энэ тендер хоёр удаа) нийт дөрвөн тендер зарласан байна.

Метроны II, III шугам ба тойрог замыг ЭББ-оор санхүүжүүлнэ гэж Х.Нямбаатар мэдэгджээ
Тэгэхээр "Эрдэнэс Баянбогд" төслийн тухайд хайгуулын шатандаа яваа юм байна. П.Сайнзоригийнхоор одоохондоо төсөл санхүүжүүлэх хэмжээнд асуудлыг ярих болоогүй.
Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгдүгээр сард НИТХ-ын хуралдааны үеэр "Эрдэнэс Баянбогд" төслийн талаар дурдсан удаатай. Тэрбээр ордыг метронд бус тойрог хурдны зам барихад ашиглана гэж мэдэгдсэн.
Бүр тодруулбал "Гуравдугаар сард эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтын ажил бол Улаанбаатар хотын тойрог хурдны зам. Энэ сарын 15-нд хэлэлцээр эхэлнэ. БНХАУ-ын "Чайна констракшн коммуникейшн" ХХК-ийн охин компанитай хэлэлцээр хийж байна.
Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байгаа Эрдэнэс Баянбогд нүүрсний төсөл бий. Одоогоор 3,000 гаруй тууш метрийн өрөмдлөг хийж байна.
БНХАУ-ын талтай "Энэ ордыг та нар ашигла. Гэхдээ хугацаатай. Гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар ногдол авна. Тэр ногдолд тохируулж ирээдүйд олох ашгаасаа урьдчилж Улаанбаатар хотын тойрог хурдны зам, II, III метроны шугам болон бусад төслүүдийг санхүүжүүл" гэдэг хэлэлцээр хийж байна" гэж ярьжээ.
Энэ үгэнд нь "II, III метроны шугам болон бусад төслүүд..." хэмээн дурдагдаж байна.
Өөрөөр хэлбэл Х.Нямбаатарын мэдэгдэлд "Чайна констракшн" компанитай хэлэлцээр хийж, "Эрдэнэс Баянбогд" төслийг ашиглуулах замаар хурдны зам, метро зэрэг хэд хэдэн төслийг санхүүжүүлэх хэлэлцээр хийж эхэлсэн гэж ойлгогдож байна.
Гэвч нэгдүгээр орлогч П.Сайнзориг шинэчлэгдсэн мэдээллээр дээрхийг үгүйсгэсэн.
ЭББ-ын нүүрсийг заавал баяжуулах шаардлагатай
"Эрдэнэс Баянбогд" төслийг Нийслэлд авах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Д.Сумъяабазар даргын үед ярьж эхэлсэн талаар дээр дурдсан.
Тэрбээр ЭББ төслийн хувьд "Нүүрсний чийгшилт 18 хувьтай. Хүхрийн агууламж нь 2.7 хувьтай байна. Гэтэл БНХАУ хүхрийн агууламж 1.5-аас дээш нүүрсийг хилээрээ оруулдаггүй. Тэгэхээр нүүрсээ баяжуулахаас өөр аргагүй. Хоёрт, чийгшилт өндөр байна гэдэг калорийн хэмжээ бууна гэсэн үг. Иймд Эрдэнэс Баянбогдын хүрэн нүүрсийг технологийн дэвшил дээр суурилж, эдийн засгийн эргэлтэд оруулаад Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэх боломжтой" гэж дурдаж байсан.
Өөрөөр хэлбэл Эрдэнэс Баянбогдын нүүрсийг заавал баяжуулж байж ашиглана гэдэг байр суурийг тэр үед илэрхийлээд байжээ.
Метроны ТЭЗҮ-ийг өдгөө хийж байна. ТЭЗҮ-ийн дараа гүйцэтгэгч компанийн асуудал яригдана.
Гэхдээ санхүүжилтийг Улаанбаатар хот 100 хувь өөрөө хариуцна гэж Х.Нямбаатар мэдэгдсэн удаатай.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Нийслэл хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх" заалтыг нэмсэн байдаг.
Энэ заалтаар "Эрдэнэс Баянбогд" төслийг Нийслэлийн төлөө ашиглах хууль эрх зүй бүрдсэн. Үүнийг Д.Сумъяабазарын үед хийж, Түгжрэлийн сайдаар томилогдсон Б.Дэлгэрсайхан нутгийн (Дорноговийн) иргэдтэй уулзалт хийж явсан удаатай.
Нэгэнт "Эрдэнэс Баянбогд" төслийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" эзэмшдэгийн хувьд эргэлтэд оруулсан өгөөжийг Нийслэл хүртэнэ. Үүгээр, санхүүжилтийг шийдэх боломжтой. Түүнээс том хэмжээний уг төслийг Нийслэлийн төсвөөр шийдэх бол бололцоогүй билээ.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой юм юм хольсон хярамцаг хийх нь ээ...Ганц ч ажил хийж чадахгүй сонгууль болно. МАН мөнгөний үнэр авахаараа л хөлөө жийлцээд төслөө эхлүүлж чаддаггүй. Зи дарга бүгдийг нь загнаад л төслийг хөдөлгөнө. Яг одоо ийм зангарагтай эр хүн хэрэгтэй. Хүрэлбаатар, Сү.Батболд мэтийн мөнгө рүү өлбөлзөгсөд далд ороогүй байхад ажил эхлэхгүй
Газар нутгийг чинь ил зардаг болжээ.
Юун холион бантан. Нэртэйгээр нь улсаа зарчих
Байж болно. Гэхдээ Бнхау-д өгөхөөр бол хатуу хяна-лт тавина гэдгээ гэрээндээ зааж өгөх ёстой. Газрын ховор элемент болон бусад үүсч болох онцгой нөхцөл байдлын та-лаар тодорхой тохиролцох ёстой.
yu ch hiih geed yu hiigeed bn daa tenger medeg dee
Нянгар ямар наймаа хийхнэ энэ вэ
Метроны төслийг урьдчилаад Жаика хийсэн гэсэн, их мөнгө зарж төсөл нь бэлэн байгаа. Япон төсөл яагаад тоогдохгүй болсон бэ! Дахин төсөл хийлгэж мөнгө завших ажил эхэлсэн биш үү? Үүнийг сэтгүүлч нар лавлаж өгвөл сайн байна.
Энэ новшнууд хулхидахаас өөр
Баяжуулна гэдэг нь хогийг нь хаяад амттайг нь авна гэсэн үг
Энэ томоохон төсөлд хайраг.дайраг орох байх үүнийг хаанаас хэний ямар компан нийлүүлэх вэ
Mongoliin zasgiin gazar communist xyataduudtai neg uzel barimtlaltai uchraas sanaa sain niildeg baix doo. Yamduudad ni Japan tetgelegeer japand sursan xirnee imperialist Japan gej yaridag zaluus ajillladagt ni ix gaixsan. Gexdee odoo gaixgui ee.
Nynbaatar tumen uedee haraalgah um hiiv. Ehleed tootsoo sudalgaagaa boditoi hii. Barih huneer ni sudalgaa hiilgeheer yah bolj bna aa
Зайлаач Усан тэнэг
Мөнгө угааж идэж уухын дон шүгэлсэн хулгайчдыг барьж хориод шалгах цагдаа шүүх прокурор монголд байна уу. Метро монголд барих улс олдохгүй. 10 саяас дээш хүн амтай хотод барьдаг тээврийн хэрэгсэл. Өнөөгийн луйварчид огцрохоосоо өмнө мөнгө хулгайлах гээд элдвээр худлаө ярьж зүтгэж байна. Улаанбаатарт төв замын 2 талаар газар чөлөөлж байгаад 1 чигийн хөдөлгөөнтэй 3 эгнээтэ й замыг 22 товчоо-Баянзүрх товчоо, Дамбадаржаа-Нисэх чиглэлд барих. Уг зам нь зөвхөн зорчигч бууж суух зогсоолоос өөр гарцгүй байна. Түгжрэлийг ингэж шийд. Ямарч мөнгө идэх боломжгүй төсөл шүү
Бүх баялаг газрын тосыг газраар нь доогуур нь соруулаад авчихсан гэсэн шүү дээ.хятад.одоо хусам л үлдсэн байхдаа.
Япончуудын ажлыг чанартай, урт насалттай хийдэг чанарыг ашиглаж тэднээр ийм том бүтээн байгуулалтыг хийлгэсэн нь дээр.
Инжинер эрдэмтэд ярих ёстой болхоос энэ мэт сугний үс ярьдаггүй шүү
Юу ч болж байсан зүтгээд байдаг юм шүү. Ядаж метрогоо эхлүүлчихвэл ард түмэн чамд алтаа байг гэхэд чулуун хөшөө босгоно шүү...
Нямка хамхуул, хоосон толгойтоо юун метроны үлгэр вэ. Эхлээд БГД ийн 16 дугаар хороо, Гандан орчмын гэрлийг өдөр бүр тасалдагаа боль. Байнгын харанхуй байдаг боллоо. Ам шоунаас өөр ажил чадахгүй байж цалингаа бүтэн авч болохгүй шүдээ. Нийслэлийн даргаар сонгогдож авсан цалингаа буцааж улсад тушаачихаад ажил хийхгүй цалин авч болдог сайдынхаа ажлыг хийлдээ. Хурдан л хотоос зайлж байвал болоо.Сонгуулийн шоундаа явсан ч болно.
Зөв шүү, нүүрсээрээ бариулчих хэрэгтэй, Хурдлаарай нүүрс удахгүй үнэ буурна, буурахгүй байсан ч бидэнд байгаа ганц баялаг.
Бид өөрсдөө ашиглаж чадахгүй (одоогоор хүрэлцэхгүй) байгаа ордуудаа гадаадын компанид ашиглуулж, одоогийн хөгжилдөө ашиглах нь зүйтэй!!! Хойч үедээ үлдээнэ нтр гэж тэнэглэх хэрэггүй, одоо цагийн бид ч гэсэн хүн шиг амьдрах эрхтэй юм байгаа биз дээ??!!
Зссс