НийгмийнЭДИЙН ЗАСАГ

АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүр Монголд орж ирлээ

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ.

Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм.

Дээрх зүтгүүр нь Монгол Улсын MNS 6039 - 2020 стандартын шаардлагыг хангасан, тасралтгүй өсөн нэмэгдэж буй төмөр замын тээвэр, тэр дундаа хүнд даацын төмөр зам дээр туршигдсан, дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр юм.

Эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомт 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр орж ирлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон холбогдох инженер техникийн бие бүрэлдэхүүн Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авах чиглэлээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
3 сар 7, 2024 13:07

Зүтгүүр авто замаар яаж явдаг юм бол?

Зочин
Зочин
3 сар 7, 2024 13:33

Хулгайн мөнгөөр орж ирж бгаа хөрөнгө дөө. Бохир мөнгө уга�##�т голомтын баясг�##�ангийн

Зочин
Зочин
3 сар 7, 2024 17:30

Хүн шиг ярьдаг инээдэг г�##�т тэрэг бололтой. Ямар үнэтэй юм болдоо????

Холбоотой мэдээ

Back to top button