Нэг дороос | “Бүргэдийн баяр”-т тусгай автобус 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй үйлчилнэ

“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байгааг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 10.00 цаг
Наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг бөгөөд энэ үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Тус автобус гуравдугаар сарын 9 болон 10-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 17:00 цагаас хот руу буцна хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

ЭХЛЭЛ: 09.00 цаг
“Чингис Хааны хүрээ”-нд бүргэдийн баяр эхэлнэ
Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Чингис Хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 9, 10-нд зохион байгуулна. Уг наадмыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.
Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.
Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.
Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.