Top StoriesНийгэм мэдээ

Туслах малчдын асуудал: "Араас дахиад битгий ирээрэй" гэж захидал бичээд оргожээ

Энэ жил хатуу өвөл болж, өдгөө хаврын эхэн сар дуусч байгаа ч малчдын аж байдал маш хүнд нөхцөл байдалтай байна. Цаг сайхан байхад ч малчдын хувьд асуудал болдог туслах малчин өнөөдрийн энэ зүтгүү цагаар бүр хүндэрч, "толгойны өвчин" болжээ.

-Үндсэн малчид: Урьдчилгаа нэхэж, хулгай хийж, утсаа ухдаг-

Эмэгтэй малчин: Хэнтий аймгийн ..... сумын иргэн, малчин эмэгтэй гурван төрлөөр мал малладаг. Тэр зөвхөн хонио хариулуулах туслах малчин авах зарыг өвөлжин түгээжээ. Түүний зараар иргэд очдог ч, хамгийн удсан нь 30 хоноод яваад өгдөг гэв. Гэхдээ ирсэн нь тун цөөн. Харин очлоо унаанд суулаа зардал урьдчилгаа өгөөрэй гэж хэлээд мөнгө авч залилсан тохиолдол ч гарчээ. Мөн ярьсан болгон нь урьдчилгаа мөнгө авна гэж хэлдэг бөгөөд өмнө нь ийн залилуулсан тул ирэхээр чинь өгье гэдэг. Тэгэхээр ирдэггүй. Аргагүйдээд өөрсдөө л бусад мал ажлаа зохицуулаад хонио хариулж байна гэж тэр ярив. Малчин эмэгтэй манайх хангай газар болохоор хонь байнгын хариулгатай байдаг, тэрнээс ч бас залхдаг байхаа гэж дүгнэж хэллээ.

Фермерийн эзэн: Манайх харьцангуй цалин өндөр 1.5 сая гэж байгаа болохоор туслах малчны олдоц бол байна. Харамсалтай нь тогтвортой ажиллах хүн олддоггүй. Архи ууна, цахимаар мөрийтэй тоглоом тоглоод утсаа ухаад суучихдаг. Нэг нь шөнө бүх камер салгаж байгаад хулгай хийгээд явсан. Уг нь тогтвортой ажиллуулахын тулд маш сайн гэрээ хийдэг ч нэмэргүй л байна. Унаа тэрэг, гэр орон амлаад ч итгэл даахгүй, биеийн амарыг харсан залуус олширчээ. Цаашид яаж туслах малчинтай байх талаар бодоод ч олигтой шийдэлд хүрэхгүй л явна.

Эрэгтэй малчин: Туслах малчин олдохгүй байна. 24 настай залуу малчин хийж чадна гээд ирсэн чинь 7 хоноод "оргосон". Орой ОО орчхоод ирье гээд алга болчихсон. Хүйтний улирал учраас санаа зовоод машинаар араас нь явтал зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэгээд нэг унаанд суулгаад явуулсан даа. Цалин манайх сая төгрөг өгч байгаа. Гэр орон, хоол хүнс, ирж буцах унааны мөнгийг малчин гаргана. Нийт массаараа ажил хийх дургүй болчхож л гэж харж байгаа. Хаана юм бэ, цалин хэд вэ, урьдчилгаа авч болох уу л гэж асуудаг. Мэр сэр хөдөөнөөс хотод орчихсон. Барилгын ажил эхэлтэл 2-3 сар мал маллачихья гэсэн улсууд бас байна. Тэд нар бас арай өөр. Малын ажилд муу ч дэнжигнэж байгаад цалингаа авад буцья гэсэн зорилготой.  

Малчид туслах малчинд сонголт өгдөг байна. Цалиндаа мал авах уу, бэлэн мөнгө авах уу. Өөрөө малтай байсан, малын дөртэй иргэд бол мал авна гэдэг. Харин хотоос голдуу очсон иргэд мөнгөө л авдаг байна.

-Туслах малчид: Цалинд хамгийн муу малаа өгч, гэрийнхээ бүх ажилд зардаг-

Харин туслах малчин "Айлын мал маллах хэцүү байдаг юм билээ. Ховдын цаашаа суманд мал маллаж байсан. Цалингаа сарын 800 гэж тохирсон. Ер нь мөнгөө авсан нь дээр юм билээ. Би мал авья гэчихсэн чинь 20 муу ямаа өгөөд 10 нь үхчихсэн. Малчид зар их тавьдаг. Ярихаар хүрээд ир, малжуулья энэ тэр гээд сайхан, сайхан зүйл амалдаг. Яг яваад очихоор янз бүрийн зан ааштай хүмүүс таарна. Хоол хүнснийхээ ч мууг өгнө. Ажлынхаа хүндийг хийлгэнэ. Цалинд нь ч муу малаа өгнө. Хүнийг тэгж зарц боол шиг үзэхээр туслах малчин яаж тогтохов дээ. Хэд хоноод яваад өгнө шүү дээ" гэв.

Бас нэгэн туслах малчин "Хотын ойролцоо айлд гэр бүлээрээ очсон. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт ажлаас нь хийлцэж байгаа ч зөвхөн нэг хүний л цалин өгнө гэсэн. Эхнэрээ ядаж 50 хувь цалинжуулж болох уу гэхэд гэр барьж өгсөн, бас махыг чинь дааж байгаа гэхээр нь удалгүй болиод өөр ажилд орсон. Олон малтай айл гэхээрээ тэгдэг юмуу гэр бүлээрээ их дээрэнгүй. Зөвхөн малчнаар ажиллах хүнээ биш гэр бүлээр нь захирах гээд байдаг нь таалагдаагүй. Ер нь туслах малчид нэр муутай байдаг. Хажуу айлууд нь хүртэл гар хөлийн үзүүрт зарчих гээд. Ер нь дэмий санагдсан даа" гэж ярьсан юм.

-Туслах малчдын 3.6 хувь нь ажлын байрны дарамтад өртдөг-

Манай улс 64.7 сая малтай. Эдгээрийг 286,100 малчин малладаг. Тэднээс ойролцоогоор 19 мянга нь туслах малчид. Туслах малчдын 72.6 хувь буюу 13.8 мянган малчин нь 25-54 насныхан эзэлж байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг хийсэн. Онцолбол,

  • Туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага
  • Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай
  • Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй
  • Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртдөг
  • Туслах малчид нь амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажилладаг

Нийтлэгээрээ туслах малчны асуудал аль аль талдаа итгэлцэлгүй, баталгаагүй ажлын байр болжээ гэж дүгнэж болохоор харагдана. Бидний ярилцсан малчид ч, туслах малчид ч бүгд л өөрийгөө зөвтгөж байв. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэгчлэн аль аль талдаа бодох цаг болжээ.

Тэдэн дунд сайшаах, бахархах олон кэйс бий. Малын дөртэй, үнэхээр хөдөлмөрлөж зүтгээд малтай больё гэсэн айлууд ч бий. Тэд малчин айлтайгаа хамт байдаггүй. Төллөх малыг нь гэрээлж аваад, төлийнх нь 50 хувийг авдаг. Энэ мэтээр ажилласаар олон сайхан малтай болчихсон айлууд цөөнгүй.

Бас нэгэн жишээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Улсын аварга малчин н.Батнасан туслах малчдаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзагад хүргэдэг буянтан. Эднийхийг дагасан туслах малчин залуусын 5, 6 нь мянгат болоод авсан гэж нутгийн иргэн онцолж хэллээ. Хашир малчин хүнээ таньж авдаг бизээ.

Хотоос 200 км зайд орших айл зар тавьж, нийслэлээс хоёр залууг туслах малчнаар авчээ. Залуус эхний хэдэн унтаж чадахгүй байна хэмээн цааргалсаар байсан ч бүл муутай гэр бүл ая эвийг нь олсоор хэдэн өдрийг үзэж. Гэтэл нэг өдөр өнөө хоёр алдчихжээ. Айсан малчид араас нь нэхсээр сумын төв орохын наахнаас олж, учирлаж аргадсаар буцаан авч ирж. Удалгүй нэг өдөр ойрхон гараад ирэх зуур дахиад л алга болчиж. Ингэхдээ залуус "Ах, эгч хоёр одоо араас битгий ирээрэй" хэмээн зурвас үлдээгээд оджээ. Энэ мэтээр оргож бусгаад одох нь олонтаа. Нэгэн хашир малчин "Малчид бид нар чинь одоо малаа маллахын зэрэгцээ туслах малчнаа "маллах" бас нэг ажилтай болсон шүү гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-11 08:23

МУУ ЭРД ХАЛДАГА ДАРАА ГЭГЧЭЭР ЛАЛАРУУДЫГ ХЭН МАЛЧИН БОЛООТОХ ГЭВ ЭНЭ ТУСЛАХ МАЛЧИНТАЙ БАЙНА УУ? ҮГҮЙ ЮУ ?ХЭНД ХАМААТАЙ ЮМ ТУСЛАХ МАЛЧНЫХАА АВГАЙГ БАВЧИХААД ЮУН СҮРТЭЙ ЮМ ҮХЛЭЭ ЮУ БЫСДА МИНЬ НЭГ ЯМАА ӨГЧИЙЛДӨӨ ГЭЖ БАЙГАА МУДАКТАЙ ЮУГАА ЯРЬДЫН БЫСДА МАНАЙ НЭГ ТАНИЛ ЭХНЭРТЭЙГЭЭ ТУСЛАХ МАЛЧНААР ЯВААД ЭХНЭРЭЭ АЛДААД АРХИЧИН БОЛЧИХООД ИРСЭН БЫСДА ДУРГҮЙ НЬ ХҮРЭЭД ЗӨРҮҮЛЭЭЗД ЭХНЭРИЙГ НЬ БАВЧИХСАН ЧИНЬ ЭХНЭР НЬ ХЭДЭН МАЛАА ТАСЛАЖ АВААД МАНАЙ НАЙЗТАЙ СУУГААД ТАЛИЙСАН ГЭЖУГА ИЙМ Л БАЙНА ДАА ГӨЛӨГНҮҮДЭЭ

shoo2
shoo2
2024-03-11 21:38
Reply to  Зочин

Паах заваарсан жоомнууд би�####�анууд бэ?! ????????????

Зочин
Зочин
2024-03-11 16:50
Reply to  Зочин

Авгайг нь бас бавчихдаг хэрэг үү.

Зочин
Зочин
2024-03-11 16:49
Reply to  Зочин

Өө тэгвэл хэцүү юм байна. Авгайнуудаа солилцож бав�##�цсаар бүр б�##�рах юм байна.

Зочин
Зочин
2024-03-11 11:28

Боловсрол соёлгүй, хав харанхуй феод�##� маягийн сэтгэлгээтэй м�##�чдад ямар юмных нь ажилчин олдохов дээ.

Зочин
Зочин
2024-03-11 13:15

Аргагүй. Ажлын цагаа тохироогүй. Ядаж өдөрт хэдэн цаг ажиллахаа тохироогүй. Өдөр шөнөгүй хүн зарна гэж байхгүй. Гэр бүлээр нь ц�##�ингүй ажиллуулна гэдэг бүр буруу. Нөхцөл сайн бол хаа ч ямар ч с�##�барт ажиллах хүч тогтоно. Амьдр�##� мөнгөн дээр тогтдог тул мөнгөөр ц�##�инжуулах хэрэгтэй. Гэрээгээ заав�##� сайн хийх хэрэгтэй. Аль �##�ь т�##� нь хүсэлтээ оруулаад тохирвол гэрээ хийх хэрэгтэй. Ц�##�ин нь бага байна. Бага ц�##�интай гэр бүлээрээ хөлсгүй дээрэлхүүлээд цаг наргүй зарцлагдахыг хэн ч хүсэхгүй. Ажиллах орчин харилцах хүмүүс нь сайн байх шаардлагатай. Тэгээд хүнээ сайн шинжээч.

Зочин
Зочин
2024-03-12 06:30
Reply to  Зочин

м�##� м�##�лахад элэнцгийн өдрийн ажлын цаг

Зочин
Зочин
2024-03-11 13:18

Хуулиараа ц�##�ин авч буй хүн нийгмийн даатг�##�, эрүүл мэндийн даатг�##�, татвар 3-аа төлүүлдэг. Өдрийн 8 цагаар ажлын 5 хоног байдаг. Тэгж байж наад бага ц�##�ин чинь дөхнө. Түүнээс 7 хоногийн 7 өдөр 24 цагаар ажиллаад 1 сая авна гэж байхгүй. Наад хүн чинь мөд туйлдаж үхнэ.

Зочин
Зочин
2024-03-12 11:23
Reply to  Зочин

Хэзээ ч 24 цагаар ажилдаг м�##�чин байхгүй шүү үнэн юм бичээрэй

Зочин
Зочин
2024-03-11 13:19

Ажилчид нь ч бас больж байгаагаа ажил олгогчдоо дуулгах хэрэгтэй. хэл амгүй тэнэг мэт явахаар араас нь хайж явах нь аргагүй.

Зочин
Зочин
2024-03-11 13:31

Ихэнхдээ зарц нарын зөв

орк малчид
орк малчид
2024-03-11 13:43

ямар ч боловсролгүй, орк м�##�чидад хэн ажиллах вэ дээ. Ес суртахуун гэж авах юмгүй болохоор хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийж чадахгүй, эсрэгээр нь гэр барьж өгсөн тул туслах м�##�чинаа зарц боолоо гэж харах нь мэдээжийн зүйл. Гэхдээ з�##�уучуудтай ийм байдлаар харьцв�##� тэд ажилгүй гуйлгачин буюу /эрх чөлөөтэй / байхыг тэргүүнд үзнэ. Ер нь м�##�чин бол сурч чадахгүй, эргүү тэнэг хүмүүсийн хийдэг ажил. сонгуулиар УИХ-н гишүүд м�##�чдыг очиж аргадна. бас м�##�чдын нэрээр өөрсдийнхөө м�##�д /м�##�чин нь мянгат м�##�чид байдаг / хамгийн их тусламж авна. ард түмнийх нь төлөөлөл Мангар байх нь тэдэнд ашигтай. төрийн тусламжийг өөрөө өгч буй мэт дүр үзүүлж, шагн�##� гардуулаад л, Дээр нь сонгуулиар м�##�чид дэвшиж буй сонгогчийн мөрийн хөтөлбөрийг уншихгүй, уншсан ч ойлгохгүй тул шагн�##�, тусламж өгөгсөд сонгогдоно. яг үнэндээ эргүү б�##�ай, харанхуй массын төлөөлөгчидын нэг нь м�##�чид. Үлдсэн нь хотын оркууд.Тэд тамхины татсан ишээ байнга хаа сайгүй хаяж, хүмүүст боль гэхэд яадаг юм гээд ер тоохгүй, дээр нь бүр машиныхаа цонхоор нэг шиднэ.

Зочин
Зочин
2024-03-11 14:14

Яаг яг 2 хөлтэй м�##�нууд хаа сайгүй шээнэ баана нус цэрээ хаяна хэлээч нэмэргүй үхэр м�##�ууд нийслэлийг эзэллээ

Зочин
Зочин
2024-03-11 17:32

Мянгатууд өөрсдөө м�##�аа м�##�лав�##� зүгээр дээ

хүннү
хүннү
2024-03-11 19:38

Доор сэтгэгдэл бичсэн хүмүүс, туслах м�##�чид байна. Сард 1сая төгргийн ц�##�ин өгөөд, өдрийн 3 хоолтой байхад архиа санаад яваад л өгдөг ш дээ. Туслах м�##�чид та нарт асууд�##� их шүү. Хүн муулах хэрэггүй. Ер нь архи, тамхи хэргэлдэггүй туслах м�##�чин байхгүй шүү. Сардаа 30 хайрцаг LD, 4 шил 0,75 уухгүй бол байж чаддаггүй туслар м�##�чид л байдаг ш дээ. Тэр нь 170 мянган ₮ болдог. 1сая ₮-өөс нь энэ мөнгийг нь хасаад 830 000₮ өгөхөөр ц�##�ин бага байна гэдэг. Заримых нь эхнэр хүүхэд байнга мөнгө нэхээстэй түүнээсээ болоод ажлаа хаяад явчихдаг юм билээ. Нэг сайн ажилсаг з�##�уу байсан. Тэр тамхи татна архи уургүй гэм нь эхнэр нь байнга утсаар ярьна хэрүүл хийнэ мөнгө нэхнэ. Нөгөө з�##�уу маань “би явая даа манай хүн намайг ажил хийлгэхгүй юм байна. Та нары ажлыг б�##��##�ж орхилоо, өөр хүн олдоо” гээд явсан. Энэ бол сүүлийн 3 жилд миний мэдэх 4 тохиолдол. Энэ 4 туслах м�##�чид ажилдаа сайн хийх ёстой ажлаа хийнэ, гэм нь архи, эхнэр хүүхэд нь хэцүү. Зун бол давгүй, хүйт ороод эхэлхээр х�##�ширч дулаан газар барааддаг юм уу л гэж бодсон.

Зочин
Зочин
2024-03-11 20:17

Hetsvv2

Зочин
Зочин
2024-03-11 21:26

Туслах м�##�чинд ц�##�ин бага өгдөг учир хийх сонирхолгүй бдагшдээ. Үнэн бага

Зочин
Зочин
2024-03-12 11:20
Reply to  Зочин

Гэр бүлийн 2 хүнд 3000 саяыг нийгмийн даатг�##�ын төлөөд 3сая 200 аад төгрөгийн ц�##�ин өгөөд байхадбарагшиг исгэж уугаад архиа гудардаг арчаагүй гэр орон гэж нохойн оромж шиг суудаг хөдөөний тэнгүүд их явдаг шүү

Зочин
Зочин
2024-03-11 21:31

Зарим м�##�чид нь туслах м�##�чинтай боол шиг харьцдаг. Аргагүйшдээ юм үзээгүй боловсрол хүмүүжил муутай жоохон м�##�тай болсон м�##�чин яаж олигтой зан гаргах вэдээ

Зочин
Зочин
2024-03-11 22:20

Ту�####�х м�##�чин хийхээр голдуу з�##�уучууд ирдэг з�##�хуу хойрго сэтгэлээсээ ажлаа хийдэггүй архичин худ�##�ч хогын хүмүүс бна шүү ц�##�ингаа голсон хүн хогнууд ирээд 20 хоног ажлаад өртэй м�##�чны зээлээ төлүүлнэ ..ц�##�ингаасаа суутгуулна гэж солиорно хөдөөний арчаагүй м�##�нууд нь м�##�чин хийнэ гээп явдаг юмаа. Өөрийнхөа м�##�ыг м�##�лаж чадахгүй хүний юманд хүйтэн ханддаг

нар
нар
2024-03-12 09:21

М�##�аа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулж үлдсэн м�##�даа туслах м�##�чдад өгөх гээд байгаа ц�##�ингаараа өвсөө ханг�##�ттай худ�##�даж аваад өгсөн нь хамаагүй дээрдээ.

Зочин
Зочин
2024-03-12 09:43

М�##�чдын хөдөлмөр нь хүнд шатл�##�д ордог байх. Мөн хөдөлмөрийн хуулинд энэ тухай за�##�т зүйл анги байдаг болов уу. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлддэг байх хэрэгтэй. Орон нутгийн удирдлага / сум, баг, цагдаа/ энэ тухай сайн судлаж сурт�##�члах, хэнийх туслах м�##�чин авсан тухай мэдээлэл авах г.м

Иргэн
Иргэн
2024-03-12 11:12

М�##�ыг ингэж хэдэн мянгаар нь үржүүлж,бэлчээрийн даац хэтрүүлэн хэтрүүлэн м�##�лах шаардлага байхгүй шүү дээ.Бэлчээр хувьчлах т�##� дээр хэзээч зөвшөөрч болохгүй.Худлаа баахан Итгэлт баянгууд.Тэр 1 сая төгрөг өө өндөр гайгүй ц�##�ин гэнүү хуцваа.

Зочин
Зочин
2024-03-12 19:37

Ажил хийх дургүй хирээ ч угааж мэддэггүй заваан юмнууд хорвоогоор дүүрч дээ Хэт их мөнгө тараасаны гор

Холбоотой мэдээ

Back to top button