Нийгмийн

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг "лоббидож" улс төржүүлэв үү

Их, дээд сургуульд элсэн суралцагчдын 83 хувь нь бакалавр, 14 хувь нь магистр, гурван хувь нь докторын зэрэг хамгаалахаар суралцдаг аж. Уг судалгааг Дээд боловсролын хөгжлийн академиас 2020 онд буюу хамгийн сүүлд ийн судалсан байна. Гэвч манай улсад хамгийн цөөн тоогоор боловсордог докторын хөтөлбөрийн төгсөгчдийн чанар, мэдлэг ханасан түвшинд байдаггүй талаар эрдэмтэд ярьсаар байдаг билээ. Энэ ч үүднээс өнгөрсөн хоёрдугаар сарын 04-ний өдөр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Гэвч үүнд лобби орж, улс төржүүлэв үү гэх өнцөг яригдах боллоо.

Бүрэлдэхүүнийг товч танилцуулбал,

  • Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл нийт есөн гишүүнтэй. Үүнийг МУИС-ийн төлөөлөл нэг, МУБИС-ийн төлөөлөл тав, бусад байгууллагаас гурав багтжээ.
  • Эрх зүйн доктор хамгаалуулах зөвлөл нийт 20 гишүүнтэй. Үүнээс МУИС-ийн төлөөлөл гурав.
  • Соёл, урлаг судлалаар доктор хамгаалуулах зөвлөл 28 гишүүнтэй, МУИС-аас төлөөлөлгүй.
  • Хэл шинжлэлээр доктор хамгаалуулах зөвлөл 20 гишүүнтэй, МУИС-аас 2, МУБИС-иас 9, ШУА-аас 4, бусад байгууллагаас 5 төлөөлөлтэй.
  • Түүхийн доктор хамгаалуулах зөвлөл 23 гишүүнтэй, МУИС-иас 3, харин МУБИС-аас 11, ШУА-аас ес багтсан байгаа юм.

Докторын зөвлөл бүрдүүлэлтийн дийлэнх хувийг Монгол Улсын Боловсролын их сургуулиас "цохжээ". Квот олгож, хязгаар тогтоогоогүй учир энэ нь байж болох асуудал юм. Харин гол асуудал нь докторыг "төрүүлж" буй зөвлөлийн гишүүд тэднээс илүү мэдлэгтэй, эрдэмтэд байх учиртай ч бүрэлдэхүүний зарим хэсэг нь тус шалгуурт нийцэхгүй байгааг салбарынхан онцолж, эсэргүүцэж байна.

Цаашлаад сүүлийн есөн жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл (Web of Science, Scopus)-д нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх, хянан магадалгаа хийгддэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар, үүнээс нэг өгүүллийг сүүлийн долоон жилд хэвлүүлсэн байх, хянан магадалгаа хийгддэг дотоодын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригчаар хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг сүүлийн таван жилд хэвлүүлсэн байх үндсэн шалгуурыг тавьдаг.

Эл шалгуурыг хангаагүй хүмүүс зөвлөлийн гишүүнд багтсан байгааг ч хөндөөд байгаа юм. Үүнээс үүдэн зөвлөлийн бүрэлдэхүүнд лобби орж, улс төр орсон гэж харахад хүргээд байгаа юм. Учир нь улс төрчид өөрийн хүнээ төрийн албан тушаалд томилохдоо мэдлэгтэй, боловсролтойг томилох шаардлага үүсдэг. Мэдлэг боловсролын шалгуурыг тэд ар, өврийн хаалгаар "зохицуулахад" уг зөвлөлийг ийн лоббидож, Монголын докторын зэргийн нэр хүндийг унагааж байж болзошгүй гэх хардах өнцөг эндээс ургаад байгаа юм.

У.ГЭРЭЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бол хэтэрсэн байна шүү, засаарай. Соёл урлаг дээр ШУА-аас?, Фило, ШС дээр асуудалтай л юм даа.

Зочин
Зочин

Дээд боловсролын газрын дарга нь огт өгүүлэл бичиж байгаагүй эхнэртэйгээ хоёулаа орсон ч байх шиг... Дампуу байна шүү. Энх-Амгалан сайдаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эхнэр нь хэн юм?

Зочин
Зочин

Манай их дээд сургуулийн докторууд ч гэж дээ. Үнэн инээдтэй шүү дээ.

Золиг
Золиг

БШУЯ боловсролын системийг дампууруулсан, хуйвалдааны, мөнгө наймааны докторууд төрүүлдэг болсны бодит жишээний нэг.

зочин
зочин

Түүхийн салбарт лав Чулууны ну/а бөгөөд хүүхдийг нь гаргасан Маралмаа цохиж явах ч шиг. ккк

зочин
зочин
Reply to  зочин

Хүннүгийн булшны алтан чимэглэлийг дамлан зарсан мөртөө ямар ч ял хүлээгээгүй Эрдэнэ-Очир нь Түүхийн хамгаалуулах зөвлөлд орчихсон ч явж байх шиг. Ноён уулаас гарсан нэг уут алтан чимэглэлийг лабораториос хулгайлж аваад зарангуутаа Чулууны бөгсийг долоож уйлж дуулан өвдөг сөгдөж 30 сая төгрөгөөр хахуульдаж байж өөрийгөө аварсан этгээд дээ. Үүнийх нь хариуд Чулуун нь уг алтан эдлэлүүдийг бүртгэлээс хасуулж огт байгаагүй мэт болгуулсан

Зочин
Зочин

Odoo iim bolchixson yum bish l dee. Ugaasaa iim baisan daa.

Холбоотой мэдээ

Back to top button