“Boeing” компанийн талаар шүгэл үлээсэн хүн амьсгал хураасан байдалтай олджээ
“Boeing”-ийн үйлдвэрлэлийн стандартын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж шүгэл үлээсэн тус компанийн ажилтан асан АНУ-д нас барсан байдалтай олджээ.
62 настай Жон Барнетт “Boeing” компанид 32 жилийн турш ажилласныхаа дараа 2017 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Boeing”-ийн эсрэг үүсгэсэн шүүхийн хэрэгт шүгэл үлээгчээр мэдүүлэг өгч байсан юм.
Өмнөд Каролина мужийн Чарлестон бүсийн шүүхийн эмч Барнеттыг нас барсан хэмээн даваа гарагт /2024.03.11/ зарлажээ. Тус мэдэгдэлд Барнеттыг өнгөрсөн бямба гарагт /2024.03.09/ өөртөө санаатайгаар учруулсан шархнаасаа болж амь үрэгдсэн, цагдаа нар шалгаж байгаа гэсэн байна.
“Boeing” компани түүнийг амьсгал хураасан гэх мэдээг сонсоход эмгэнэлтэй байна гэж мэдэгдэл гаргажээ. Барнетт 2010 оноос тэтгэвэртээ гарах хүртлээ Хойд Чарлестон дахь 787 Dreamliner загварын онгоц угсардаг үйлдвэрт чанарын менежерээр ажилласан юм.
2019 онд тэрээр “BBC” агентлагт тус үйлдвэрийн ажилчид дарамт шахалтад орсон тул стандартын бус эд ангиудыг зориудаар суурилуулж эхэлсэн гэж хэлжээ. Мөн Барнетт яаралтай тохиолдолд дөрвөн хүчилтөрөгчийн маск тутмын нэг нь ажиллахгүй байх эрсдэлтэй асуудал илрүүлсэн гэсэн байна.
Тэрээр бямба гарагт шүүхийн өмнө нэмэлт асуултад хариулах ёстой байсан ч хүрэлцэн ирээгүй юм. Ийм учраас албаны хүмүүс түүнийг шалгахаар байрласан зочид буудалд нь очиход Барнетт машин дотроо амьсгал хураасан байдалтай олджээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Boeing-н гол орлого нь зэвсгийн үлйдвэрлэл. түүгээрээ ашгаа олдог. энгийн онгоцноос бол �##�дагд�##�тай гэсэн. элдэв хахууль өгдөгөөрөө шар хэвлэлүүдэд 1980-1990 онуудад �##�дартай байсан.зэвсгийн наймаачдаар дамжуулан ажиллдаг гэж бодохоор хууль бус үйл ажиллагаа ихтэй лбайхлдаа.