Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дараагийн акц уу: Д.Амарбаясгалан гурил үйлдвэрлэгч Х.Баттулга, Х.Болорчулуун, П.Цэнгүүн, Ц.Баатарсайхан ба түүний дүү нарыг "Мөлжигч" гэжээ

Агуулгын товчлол: Гурилын үнэ өссөн энэ цаг үед Засгийн газар үнийг хязгаарлахын тулд гурилыг импортын татвараас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Олон жил яригдаж байгаа сэдэв ч гэсэн сонгууль дөхсөн үед ярьж байгаа нь улс төрийн зориудын өнгө аяс байна уу даа гэсэн хардлагийг ард иргэдэд төрүүлээд буй.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гурил үйлдвэрлэгчид бодит ханшаар зарахгүй байгаа учраас Засгийн газрын зүгээс гурил, будааны импортын гаалийн татварыг тэглэх болсон талаар тэрбээр жиргэж байсан. Тэгвэл өчигдөр /2024.03.12/ шадар сайд С.Амарсайхан цаг үеийн мэдээлэл хийж байх үеэрээ "Засгийн газар импортын гурилын татварыг чөлөөлөх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгчид зохих хэмжээний үнээр нийлүүлж чадахгүй бол бид импортын сувгаа нээж, тэнцвэржүүлэх ёстой" гэж нийтэд мэдээлсэн юм.

-Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурил үйлдвэрлэгчдийг мөлжигчид гэв-

Тэдний байр суурийг хүргэвэл, Тэрбээр бүх үе шат бүртээ хөнгөлөлт, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авч эцсийн бүтээгдэхүүн болсон танай дээд гурил 1кг 2300 орчим. Гэтэл адилхан бүх үе шатаа дамжсан, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байгааг тайлбарлана уу?

Тэрбээр "...1 кг улаан буудайг 700₮ авдаг. Гурилын үнийн 90% нь улаан буудайн үнэ. Бүхий л салбарт энэ үйлчилж байна. Тэдний дүр нь сайхан эх орончид! Сайн бодох хэрэгтэй!" хэмээн цахим хуудсанаа бичжээ. 

Нэг кг гурилаа 2800₮ болгож зардаг. Дөрөв нугалсан бизнес хийдэг мөлжигчид нийгэмд төрийн эрх мэдлээ ашиглаж өрсөлдөөнөө үгүй хийдэг нь үнэн. Импортын татвар тавьж, квот тогтоодог. Квотоор орох гурилын хэмжээ хугацааг мэддэг, тааруулаад үйлдвэрлэлээ багасгадаг. Энэ бол луйвар. Ингэж бизнес хийдгээ хамгаалах гэж олон ч хүн хөлсөлнө, олон ч хүнийг гүтгэнэ" гэж импортын гурилын татварыг тэг болгоно гэх үеэрээ дурдсан юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: "Үндэсний үйлдвэрлэгчид зохих хэмжээний үнээр нийлүүлж чадахгүй бол бид импортын сувгаа нээж, тэнцвэржүүлэх ёстой. Иргэд гурил тэжээлээ өндөр үнээс нь үүдэн авч чадахгүй байгаа бол тохиргоо хийх ёстой. Үнэ, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх учиртай. Ингэж байж айл өрхийн зардлыг багасгаж, улс орныхоо инфляцтай тэмцэнэ" хэмээв.

Дээрх шийдвэр нийтэд ил болсноор тариаланчид болон дотоодын гурилын үйлдвэрийн дарга нар эсрэг байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлж байлаа.

-Засгийн газар гурилын импортыг чөлөөлж болно. Асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй-

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн "Импортоор орж ирж байгаа гурилыг тэгэлж болно. Гэхдээ бид намар хүртэл үйлдвэрээ зогсоочихно" хэмээн уг шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаагаа твиттерт жиргэсэн. Мөн цаашлаад гуравдугаар сарын 2-ны өдөр “Мөнгө ба инфляц” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц тавихдаа, "ШӨХТГ торголоо" гээд үнээ нэмчихсэн.

Мөн аливаа үйлдвэрлэлийн орц түүхий эд бидний хувьд улаан буудай. Намар бүр тариаланчид сонгогчдыг дэмжиж төрөөс үнэ тогтоож худалдан авалт хийдэг. Энэ үнэ Оросын зар зээлээс 2,5 дахин өндөр буюу өнгөрсөн намар дахин өсгөж 1-1,2сая төгрөг болгосон. Үүнийг үйлдвэрүүд тээрэмдээд гурил хивэг болгож нийлүүлж буудайн дундаж үнийн 1,6 сая төгрөг болж борлуулдаг. Үүнд бүхий л зардал, татвар, элэгдэл, ашиг ордог. Нэг үгээр 1 тн буудайн дээр бүх юм ороод ердөө 60% нэмэгддэг гэсэн үг. Та бүхэн гурил элдэв аргаар хилээр оруулахыг чөлөөлж болно. Асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй.

Аливаа үйлдвэрлэлийн орц түүхий эд бидний хувьд улаан буудай. Намар бүр тариаланчид сонгогчдыг дэмжиж төрөөс үнэ тогтоож худалдан авалт хийдэг. Энэ үнэ Оросын зар зээлээс 2,5 дахин өндөр буюу өнгөрсөн намар дахин өсгөж 1-1,2сая төгрөг болгосон. Үүнийг үйлдвэрүүд тээрэмдээд гурил хивэг болгож нийлүүлж буудайн дундаж үнийн 1,6 сая төгрөг болж борлуулдаг. Үүнд бүхий л зардал, татвар, элэгдэл, ашиг ордог. Нэг үгээр 1 тн буудайн дээр бүх юм ороод ердөө 60% нэмэгддэг гэсэн үг. Та бүхэн гурил элдэв аргаар хилээр оруулахыг чөлөөлж болно. Асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй" хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байгаа юм.

Гурилын үнэ гуравдугаар сарын 11-ний байдлаар,

  • “Алтан тариа” савалгаанаасаа шалтгаалаад кг тутамдаа 2310-4015 төгрөгийн хооронд
  • "Хурх" савалгаанаасаа шалтгаалаад кг тутамдаа 2320- 3730 төгрөгийн хооронд
  • "Улаанбаатар" савалгаанаасаа шалтгаалаад кг тутамдаа 2548-3128 төгрөгийн хооронд сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна.

Гурилын үнийг авч үзвэл энэ оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж нэг килограмм гурил тутамд 630 төгрөг, дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдэж 405 төгрөг, нэгдүгээр гурилын үнийг 9 удаа нэмж 267 төгрөгөөр тус тус үнэ өсчээ. Мөн л хоёрдугаар гурил 154 төгрөгөөр нэмэгдсэн гэх дүн мэдээ бий.

Гурилын үнэ үндэслэлгүй өссөн гэж үзсэн гол шалтгааныг гурил үйлдвэрлэгчид 2021 онд улаан буудайг тонн тутамд дунджаар 698.8 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол 2022 онд тонн тутамд дунджаар 883.6 мянган төгрөгөөр худалдан авсантай холбож тайлбарлаж байгаа юм. Улаан буудайн үнийн өсөлт 26.4 хувь байна гэж тооцоолсон байна. Гэтэл гурил үйлдвэрлэгчид үнийн өсөлтөө дунджаар 52.3 хувиар нэмсэн. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэгчдийн гол түүхий эд болох улаан буудайн үнэ 26.4 хувиар өссөн байхад нэг кг тутам дахь гурилын үнэ 52.3 хувиар нэмэгдсэн нь үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн дүгнэхэд хүргэсэн байна.

Тэгвэл жил ирэх тусам үнээ 3-5 дахин нэмж буй гурилын монопол компаниудын эздийг танилцуулж байна.

"Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн- Түүний хувьд либертари үзлийг тууштай дэмжигч, энэ чиглэлийн орчуулга ч хийсэн, олон ч номыг ивээн тэтгэсэн тэргүүлэх сэхээтнүүдийн нэг. П.Цэнгүүний гэргий “МSM” компанийг үүсгэн байгуулагч С.Болормаагийн төрсөн дүү юм. Тэгэхээр П.Цэнгүүн эрхэм нам улстөрийн нэрт зүтгэлтэн н.Сүрэн даргын хүргэн гэсэн үг юм.

Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхан- 2021 онд Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан бөгөөд анх 1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдсэн Таван Богд компанийг үүсгэн байгуулж, Японы "FUJIFILM" корпорацийн гэрэл зураг боловсруулах лабораторийг нээн, 10 хүрэхгүй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэдэг. Харин өнөөдөр 11 мянга гаруй ажилтантай, 19 охин компани, дөрвөн хөрөнгө оруулалттай компанитай гэх.

Од групп” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар- Тэрбээр “Глобал бридж” ХХК, “Глобал финанс” ХХК, “Од групп” ХХК, “Глобал бридж констракшн” ХХК, “Глобал моторс” ХХК, “Глобал бридж групп” ХХК, “Монгол Технологи Инвестмент” ХХК, “ИЭСОМ” ХХК, “Глобал иннова сургууль” БСБ, “Глобал монтессори цэцэрлэг” БСБ, “Глобалбевериж” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Тэрбээр “Таванбогд” группийн захирал Цагаачийн Баатарсайханы төрсөн дүү юм. Хүмүүсийн сайн мэдэхээр “Ургац” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Отгонбаатар гэсэн үг. Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр яригдаж байсан аж.

“Дорнод гурил”-ийн Х.Болорчулуун- Сайдын үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2017-2017 оны хооронд нийт 22 удаа төрийн худалдан авах үйл ажиллагааны тендерт оролцсон. Үүнээс 9-д нь шалгарч, 1.04 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан аж.

“Милхаус” ХХК Х.Баттулга- "Милл Хаус” ХХК нь 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн байдаг. "Милл хаус" ХХК-ийг 2007 онд байгуулахад Х.Баттулгын төрсөн дүү НИТХ-ын төлөөлөгч Х.Баттуулын санаачилгаар байгуулсан гэдэг танилцуулга өмнө нь "Милл хаус" ХХК-д байсан. Энэ компанийг Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэг гэгчийг үүсгэн байгуулагчаар нь бүртгэсэн байдаг. Мөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтайд сонгогчдын саналыг худалдаж авахаар 1,8 тэрбум төгрөгийг бэлнээр ачиж явсан “жийп” автомашин нь Милл хаус ХХК-ийн эзэмшлийнх байсан гэдгийг тухайн үед ЦЕГ-аас мэдээлж байв.

Тариалан эрхлэгч Л.Цандэлэг 2022 онд манай агентлагт ярилцлага өгөхдөө, "Гурил үйлдвэрлэгчид сүүлийн хоёр жилд улаан буудайг 500 төгрөгөөс илүү үнээр худалдаж аваагүй шүү, дотоодын зах зээлээс. Гэтэл 500 төгрөгөөр авчхаад, гурилаа 2000 төгрөгөөр зарж байна. Дөрөв нугардаг ийм бизнес өөр байна уу. Үүнийг ер тавхан гэр бүл хийж байгаа. П.Цэнгүүний “Алтан тариа”, Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил”, Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатарын“Ургац”, Х.Баттулгын “Милхаус” зэрэг таван гэр бүлийн компани л монололь" хэмээн мэдэгдсэн байдаг.


Нэг талаараа импортын татвараас чөлөөлөх нь олон нугалж зараад байгаа гурилын үнийг буулгах ч гэсэн дотоодын зах зээлд энэ нь хэр хүнд тусах бол.Иргэд дотоодын үнэтэй гурил худалдаж авахаас илүүтэй импортын хямдыг нь сонгох нь дамжиггүй. Эргээд дотоодод эргэлддэг төгрөг гадагшаа валютаар солигдохын хэрээр газар тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчид маш том алдагдалд ч орох эрсдэл үүсээд буй. Энэ асуудалд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, Эдийн засагч, “Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

-Ямар нэгэн юмыг дэмжье гэсэн уриалгын ард дандаа өөрсдийнхөө бизнесийг дэмжүүлэх гэсэн улстөрчид байдаг-

-Импортын гурилын татварыг тэглэх талаар өнөөдөр шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ. Энэ үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эх орны үйлдвэрлэлийг дэмжих тусам үгсэн хуйвалдаж үнээ нэмээд байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар өрсөлдөөн бага болгочихдог. Засгийн газар, ард иргэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсээр л байсан. Жишээлбэл, Өвөлдөө тариаланчдыг янз бүрийн сангаар дэмжээд л бараг хүүгүй шахуу зээл өгдөг. Тэглээ гээд бидний амьдрал сайжирч байна уу, барааны үнэ тогтвортой байна уу. Үгүй шүү дээ.

Гурилын үнэ харин ч гаднаас хамааралгүй байх ёстой. Жишээлбэл чихэр, боорцгийг савлаад хийж байгаа ч зарим нэгэн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж байгаа юм чинь ханшны эрсдэлийн тухай ярьдаг. Гэтэл үр тариан дээр ямар юмных нь ханшны эрсдэл байх вэ дээ. Түүхий эд нь дотоодоосоо хамааралтай гурилын үнэ яагаад нэмэгдээд байдаг юм. Хамгийн инээдтэй нь гурилын үнэ 20-30 хувь нэмэгдэж байгаа бол яаая гэхсэн. Гэтэл үйлдвэрлэгчид хэд дахин нэмээд байгаа нь сонин.

Үйлдвэрчийн хувьд хэрэглэгч хамгийн чухал. Хамгийн гол нь “Гурилын үйлдвэрийг дэмжье” гэдэг ч юм уу ямар нэгэн юмыг дэмжье гэсэн уриалгын ард дандаа өөрсдийнхөө бизнесийг дэмжүүлэх гэсэн улстөрчид байгаад байна. “Импортыг татвартай болгоё” л гэж байгаа бол цаана нь өөрийнхөө үйлдвэрийн жижигхэн хувийн эрх ашгийг харж байдаг. Тийм болохоор бидний хувьд инфляцын түвшин бага барих, хэрэглэгчдээ хүртээмж чанартай хямдхан бүтээгдэхүүн чухал.

-Үүнээс болж бизнес эрхлэгчид хямрах уу, яг ямар нөхцөлд очих вэ?

-Бизнес эрхлэгчид чинь Оросын гурилтай холбож тайлбарлаад байгаа байхгүй юу. Орос өөрөө дайнтай яая гэж байж манайх руу гурил экспортлох мантай байгаа шүү дээ. Үр тариа байхгүй шүү дээ Орост. Улаан буудай экспортолдог Орос, Украин хоёулаа улаан буудайны хомстолд орж байхад яаж Монгол руу гурил нийлүүлэх вэ дээ.

Тэр ч утгаараа бизнес эрхлэгчид юунд хямрах вэ. Гурилын хэрэглээ нь байгаа л биз дээ. Ямар ч шалтгаангүй үнээ нэмээд байвал хэцүү биз дээ. Эцсийн дүндээ ард түмэн “Чанартай бүтээгдэхүүн боломжийн үнээр худалдаж авах” нь л чухал. Түүнээс биш Монгол шиг жижигхэн зах зээлтэй, хэдэн улс төрчид нь эсвэл нөлөө бүхий бизнес эрхлэгчид үгсэн хуйвалдаад Монголын зах зээлийг атгачхаад ард түмнээрээ мөнгө хийгээд байж болохгүй. Дотоодоосоо түүхий эд нь 100 хувь хамааралтай бүтээгдэхүүний үнэ яагаад 5-6 дахин нэмэгдээд байгаа юм бэ. Бид үүн дээр валютын ханшны эрсдэл ярихгүй. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн импортлоод байгаа биш.

Эдгээр бизнес эрхлэгчдийн гаргаж ирж байгаа нэг яриа нь “Оростой хутгаад л, Оросоос гурил оруулж ирэх гэж байгаа” гэх. Хэн ч ийм үлгэрт итгэхгүй.

-Энэ асуудалд зах зээлийн шударга зарчим мөн үү?

-Үнээ тэд бууруулахгүй бол бид импортын гурил авъя л даа. Европоос ч оруулж ирнэ. Европ хямдхан гурил байж л байна. Зах зээлд өрсөлдөөнийг л бий болгох хэрэгтэй. Тэрнээс биш хэдхэн үйлдвэрүүд улс төртэй холбогдоод ард иргэдээ шулахаа больчихмоор байна. Х.Болорчулуун сайд хүртэл гурилын үйлдвэртэй холбоотой биз дээ. Би бол либерал зах зээлийг дэмждэг. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр хэдхэн бизнесээ татвар төлөгчдийн мөнгөөр дэмжихээ л больчихмоор байна.

Бизнес эрхлэгч, тариаланчдад засгийн газраас хүүгүй шахуу зээл олгож байгаа. Засгийн газрын зээл бол татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Төсвийн мөнгө гэж байхгүй, төрийн мөнгө гэж байхгүй зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг. Бидний шүүсийг шахаж авсан татварын мөнгөөр “Энэ салбарыг дэмжих гэж байна” гэж хүүгүй шахам зээл өгч байхад иргэд бид нарт юу наалдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-14 08:32

АЛТАН ТАРИА КОМПАНИЙН ЦЭНГҮҮН ЯМАР ТОМ БАЙНАА.БИД НАМАР БОЛТОЛ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭХЭЭ ЗОГСООЧИХОЖ ЧАДНА ШҮҮ ГЭЭД ХЭНД ТОМРООД БАЙНАА. АРД ТҮМЭНДЭЭ ЮУ ЗАСГИЙН ГАЗАРТ УУ .НОДНИН НАМАР ТА НАР ГУРЛЫН ҮНЭТЭЙ ОРОЛДВОЛ БИД ИНГЭЭД НЭМЛЭЭ ГЭЭД НЭМЖ БАЙСАН. НАМАР БОЛТОЛ ЗОГСООНО ГЭСЭН НЬ ИХ Л АШИГ ОРЛОГО ОЛЧИХООД ТЭГЭЖ ПЭЭДИЙЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЦЭНГҮҮН ЭХ ОРОНЧ БИШ Л БАЙНА ДАА. ДЭЭРХИ ГУРЛЫН ҮНЭЭС ХАРАХАД АЛТАН ТАРИА ДЭНДҮҮ НЭМЖЭЭ. МОНОПОЛИЙН ХУУЛИАР ТУС КОМПАНИЙГ ( ХУВИЙН КОМПАНИ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ) ЗАДЛАЖ ЖИЖИГЛЭЖ ОЛОН КОМПАНИ БОЛГОДОГ ОЛОН УЛСЫН ЖИШИГ БАЙДАГ
АРГА ХЭМЖЭЭ АВАГДАХ ЁСТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА . АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ ЮУ АЛТАН ТАРИАН ЦЭНГҮҮН ХҮЧТЭЙ ЮУ

Зочин
Зочин
2024-03-16 17:04
Reply to  Зочин

Төрөөс бодлогоор дэмжээд шинэ үйлдвэр бариад өгөх хэрэгтэй

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-14 13:49
Reply to  Зочин

"Алтан тариа" -ны хувьчл�##� асар том луйвар болсон юм. Шүүхээр шийдэх гээд дийлээгүй юм.Сүрэн даргын хүргэн болсон Пүрэвдоржийн Цэнгүүн гэгч хэн ч биш байсан нөхөрт Сүрэн дарга хүргэндээ Гунгаадорж Ерөнхий сайдын тусламжтайгаар 1-рт ямарч тендергүйгээр,2-рт асар их хөрөнгөтэй компанийг дэндүү хямд буюу 800 000 төгрөгөөр/Чех улсын иргэн Гришагаар дамжуулан/ хувьчлах нэрээр луйвардаж авч өгсөн юм.Одоо Гунгаадорж амьд байгаа, харин Сүрэн дарга бурхны оронд байгаа. Гэхдээ үүнийг гэрчлэх бараг 10 мянган хүн амьд, мөн ажил амьдр�##�аараа хохироод үлдсэн 3000 хүн үнэн мөнийг хэлэх чадвартай байгаа шүү Цэнгүүн тэнэг з�##�уу томроод байв�##� компаниа төрдөө буцааж өгөх ч болж магадгүй шүү сайн цаг наашилж байна. Бурууг засна гэдгээ хэлсээр байгаашүү. Байгаа хөрөнгийн 5-ны нэгний үнээр луйвардсан гэж мэргэжлийн комисс дүгнэж шүүхэдсэн боловч дийлээгүй.

Зочин
Зочин
2024-03-16 19:24

Одоо ахиад шүүхдэхд энэ луйварчин ялж л таараа

0400
0400
2024-03-14 08:51

Амарбаясг�##�ан үнэн хэлж...гэхдээ өөрөө жинхэнэ нүүрсний хулгайч

Зочин
Зочин
2024-03-16 08:24
Reply to  0400

Хууль ш�##�гаад хулгайч бол �##�ь хэзээний барьчихгүй юу. Ш�##�гаад ш�##�гаад хулгайч биш юм байнаа гээд тогтоосон болохоор гүтгэсэн байжээ Амарбаясг�##�анг.

Зочин
Зочин
2024-03-14 09:32

Эд нар мөлжиж байгаа нь үнэн. Харин Амарбаясг�##�ан бол өөрөө хулгайч гэхүү дээрэмчин гэхүү. Ард түмний хувьцааг нь эзэмшдэг ЭТТ -ийн бүхэл бүтэн орд газрыг лицензтэй нь зүгээр л авчихсан гээ биз дээ. Тэр лиценз чинь ЭТТ б�##�анс дээр бүртгэлтэй, асар өндөр үнэлгээтэй хөрөнгө шүү дээ. Тэгэхээр Амарбаясг�##�ан Монгол улсын иргэдийн эзэмшиж байгаа хөрөнгөнөөс тмйм их хөрөнгийг зүгээр л хулгайлчихсан гэсэн үг шүү дээ. Мөлжигчид бол зохицуул�##�т байхгүй бол мөлжсөөр л байна шүү дээ. Ойлгомжтой. Төр засаг барьж буй Амарбаясг�##�ан болон түүний нөхдүүд зохицуул�##�таа хийхгүй байж олон түмний өмнө бусдыг элдэв бусаар дуудаж жүжиглээд яахав дээ.

Зочин
Зочин
2024-03-14 09:51

Сайд, дарга, улс төрчид татварын мөнгийг төсвийн мөнгө биш, төрийн мөнгө биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийслэлийн явган хүний замыг өөрчлөх төсвийг болиулах хэрэгтэй. Х�##�тирах, гульгаа үүсэх нь замын матери�##�даа биш цас төснөөс болж байгаа шүү

Иргэн
Иргэн
2024-03-14 09:53

Ард түмнээ хамгийн голлох нэрийн бүтээгдхүүнээр хангаж бга нь сайшаамаар ч уулын чинээ цагаанаа туулайн чинээ хараар дархын үлгэр бна да . Мөнгө их олхоор муу хүний сэтгэлийн өнгө илэрдэг жам бнаа. Нэг т�##�даа ард олондоо буян үйлдэвч нөгөө т�##� нь танд бас буян хишигийн савыг тань дүүргэж бгааг мартаж үл болно .

Зочин
Зочин
2024-03-14 10:19

Хугацаагүйгээр тэглэе.хэзээ болтол үйлд -ээ хаахыг нь....

Зочин
Зочин
2024-03-14 10:20

Энэ ард иргэдээ монопольчлан мөлждөг нэг бүлэг болсон энэ 5 этгээдийг барьж хорих хэрэгтэй. Энэ Баатарсайхан гэх шун�##�ын микроп үүрлэсэн луйварчин түүний дүү Отгонбаатар гэх бас их шун�##�тай луйварчин, Баттулга гэдэг ямарч боловсрол мэдлэггүй улаан хоолойных нь хөвч тасарсан хар хулгайч луйварчин �########�, Болорчулуун гэх шун�##�даа хүлэгдсэн иргэдээ мөлжигч төрөөс төрсөн феодол царайлсан бузар луйварчин эдгээр нударгануудыг нухчин дарах хэрэгтэй.

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-14 14:08
Reply to  Зочин

Би Болорчулууныг даанч боловсрол мэдлэг муутай боловч овоо шудрага з�##�уу гэж үнэлдэг байсан. Энэ зуднаар мань хүн хэн бэ гэдгээ бүрэн таниулчихла�##�даа ЖДҮ-ээр нэг унасан, ЗУД-аар дахиад ойчлоо. 5төгрөг хожиж тэнэгтэхийн оронд 1 кг дээд гурилаа 1500 төгрөгөөр үнэлж м�##�чдад тараасан бол мөнч том ОЧКОВ авах байсандаа Тэгсэн бол сонгуульд шууд үнэмлэхээ гардах байсан юм. Одоо мөлжигчөөрөө дуудуулаад өөрийнхөө намын даргаас үнэлгээгээ авчихсан бүлтийж байх ч гэждээ.Нөгөө 4 бол зартай ЛУЙВАРЧИД гайхах юм байхгүй.Тэдний идсэн уусан завшсан булхай луйвар "д�##�ай,д�##�ай" Эдгээр эрхмүүд нэн уд�##�гүй 461-д очиж "үнэгүй"зутан х�##�багадах нь гарцаагүй. Цаг нь заав�##� ирдэг эргэдэг юм.

зочин
зочин
2024-03-14 10:21

Стратегийн үйлдвэрүүдээ хувьчлах ийм хортой. Төр Гурилын , шатахуун түгээгүүрүүд г.м чух�##� обьектуудаа буцааж авья. ямар азаар цах.н станцаа хувьчлаагүй юм , хувьчлах гэж хүзүүгүй оролдож бсан даа.Соц.ийн үеийн том дарга нарын нэг Сүрэн хүргэнээрээ дамжуулж улсаа их хорлож бна даа.Хазгар хүргэн хадамсаг гэжкк.Цэнгүүн ямар юмны мэдлэг бх вэ дээ хэдэн номоо ямар ч боловсролгүй сайн дурын орчуулагчаар хямдхан хөлстэйгөөр санаандаа тааруулж бичүүлдэг нөхөр дөө.

Зочин
Зочин
2024-03-14 10:30

Мөлжигчид мөн шүү дээ. Цэнгүүн бол зарлаад шулдаг ил цагаандаа гарчихсан, хэнд ч дийлдэхээ байсан мангас.

Бат инженер
Бат инженер
2024-03-14 10:34

Юмны үнэ өсөөд байгаагийн ш�##�тгаан чинь Засгийн газар, Монгол банк 2 гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Амарбаясг�##�ан, Амарсайхан нар худлаа ярьж байна. Ам долларын ханшаа 2016 оны түвшинд буулгачих. Тэгвэл бүх юмны үнэ буурна. МАН ам долларын ханшийг хөөрөгдөж өөрсдөө ашиг олж байна.

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-14 14:17

Долларын ханшийг арилжааны банкууд МАН,АН-ны томчуудын эрх ашигт нийцүүлэн нэг өсгөж нэг бууруулж том тоглолт хийдэг энэ бол бодит үнэн. Монгол банкны Лхагвасүрэн угаасаам монголын төлөө биш В�##�ютын сантай хамтраад Монгол улсыг өрний хонгилруу чирсээр яваа нэгэн. МАН-ы- ивээлд Лхагвасүрэн яагаад багтаад байдгийг мэдэх бүү хэл таах ч хүн байхгүй байгаа нь гайх�##�тай.

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү
2024-03-14 10:44

Цэнгүүн гэж �##�ь улсын иргэн байнаа. Эхнэрийнхээ хуучин нөхөр Энэтхэгийн иргэн болсон юм болов уу.

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-14 14:24

П.Цэнгүүний эхнэр байн байн Энэтхэг явж нөхрөө эргээд ирдэг гэсэн нэгэн удаа жирэмсэн болчихоод ирж жаахан будилсан гэсэн.Гэхдээ энэ хэнд хамаатай гэхэв зүгээр сонин болгоход. Раджи Капур гэрлэлтээ цуцлуулаагүй явчихсан юм байна лээ

Эрка
Эрка
2024-03-14 11:29

ЦЭНГҮҮН ХҮНИЙ ТЭСВЭР тэвчээр барагдв�##� юу болохыг мэдхүү засгийн цоорхой ,их хур�##�д лобидож иргэдээ нулимж байгаа олон жилийн төлбөрөө төлнөө.Цандэлэг дүү тариагаа тарихаа больчих импорт гурил чэнж гоё ажил итгэлээ шүү дүү танарт амжилт.

Воля
Воля
2024-03-14 11:34

Орос гурил хямд чанартай....тэгээд юу гэж..

Зочин
Зочин
2024-03-14 11:35

Шулаачид луйварчид дээрэмчид . . . гм ээр нэрлэж болох юм.

Зочин
Зочин
2024-03-14 12:08

Зөв л хэлж мөлжигч мөнш дээ

Зочин
Зочин
2024-03-14 12:15

Маш үнэн хэлж. Тэд бол монголын ард түмнийг боол мэт үзэж өөрсдийг хэмжээгүй эрхэт хаад мэт бодсон арчаагүй шун�##�ын туламнууд. Эднийг ард түмэн л тэжээж бна ш тээ. Тэднийг дампууруулах хэрэгтэй. Импортын гурил л авцгаая ар иргэдэн

Зочин
Зочин
2024-03-14 12:17

Бүх юмыг хувьд өгөх ийм л хортой доо. Улсад өмч бх хэрэгтэй ш тээ. Алтан тариаг буцааж ул�####�а авах нь зөв

Зочин
Зочин
2024-03-14 12:20

Тэр торгуулийг нь 6 биш 60 хувь болгоочээ

Zochin
Zochin
2024-03-14 15:55

GURIL IDEXGUI l BAIY L DA .... UGAASAA ERUUL MENDED TIIM CH SAINGUI ........
BI L LAV MAXAA NOGOOTOI IDEED BOLOOD L BNA.....

Зочин
Зочин
2024-03-14 19:04

Амарбаясг�##�ан үнэн л хэлсэн байна.

Зочин
Зочин
2024-03-14 20:00

Ингэхэд энэ Цэнгүүн гэгч дан�##�заад л байх юм. Өөрөө босгосон бизнeс ч юм шиг онгироод. А лтан тариа чинь улсын үйлдвэрийг л бас юм дэл сул байх үeд чeхүүдтэй нийлж хуссан шиг санахы

Зочин
Зочин
2024-03-14 21:05

Гурилын импорт тэглээд хүлээцгээe .

Зочин
Зочин
2024-03-14 22:20

Бүгдээрээ намар болтол гурил идэхгүй амьдраад үзэхүү яахав . Ер нь цагаан сараар сайн идсэн биздээ . Үзээд �##�даяаа. Угаасаа манай үндэснийхэн юм үзээгүйчүүд шүүдээ

Зочин
Зочин
2024-03-15 07:05

Цэнгүүн гэж ямар том гар вэ . Олсон ашгаар нь торгоод гурилын үнийг төрөөс тогтоогоод өгчих хэрэгтэй . Тэгээд энэ �##�дарт бизнесмен ямар бизнес , яаж хийхийг нь харах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-15 09:27

Намараас хойш ч танай гурилыг авахгүй та нарыг дэмжихгүй үнээ нэмээд бв�##�

Эби
Эби
2024-03-15 10:39

Засгийн газар үнэхээр ард түмнээ боддог юм бол гурил үйлдвэрлэх эрхийн хүссэг хүн болгонд өгчөөч дээ

Зоч
Зоч
2024-03-15 10:41

Соци�##�измын үед төрд ажиллаж байсан хамгийн том хулгайч Сүрэнгийн үр ач нар их г�##�зуурч байна аа. Хэрэг хуучирдаггүй...

Зочин
Зочин
2024-03-15 13:20

Х. Баттулга гэж хүний оролцоогүй муу муухай юм гэж огт �##�га Энэ Хаан юм уу заан юм уу. Монгол Улсын хууль энэ хүнд үйлчилдэггүй юм уу Дийлдэхгүй Мафийн толгойлогч юм байх даа. Барын зулзагыг бага дээр нь гэж үг байдаг дарж авахгүй бол Монгол Улс нэг өдөр энэ хүний эрх мэдэл дор нухчин даруулчихсан явах юм биш биз 17 чингэлэг спиртийг ус болгож чадсан хүн гээд биз дээ

Эрдэнэ
Эрдэнэ
2024-03-15 13:44

Чам шиг хулгайч биш баялаг бүтээгчид

Зочин
Зочин
2024-03-15 15:53

Баттулга ХХАА
Ьсайд байхад махны үгэ өсөж байсан. Нахд болорчулуунаа хусахд хаячихаачээ

Зочин
Зочин
2024-03-15 15:57

Ер нь бол хамаар�##� бүхий АА тай хүмүүмийг сайд болгосон Оюунэрдэнийн буруу

Зочин
Зочин
2024-03-15 16:59

Эхнээсээ лоосуутай хувьчил�##� нэрээр луйвардсан бна.Хөрөнгийг нь хураагаад Ленин шиг буудахсан.

Зочин
Зочин
2024-03-15 18:21

Төр өмч хувьчл�##�аа бас эргэж харж болно ш дээ?

Энэ
Энэ
2024-03-16 00:52

Х Баттулга бас гурил хийдэг юум уу?? Миний мэдэх сайдын аав чинбат бямбацогт 2 сэлэнгэ д тари�##�ан тарж бдаг юум бна лээ хб

Хангай
Хангай
2024-03-16 08:27

ХЭНИЙГ АЙЛГААД БНА АА. АРД ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛСОН ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙЛЖ АВСАН ҮЙЛДВЭРИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭ. ИРГЭД БИДЭНД ХЯМД ГУРИЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭГЧ ЦУС СОРОГЧИД ХЭРЭГГҮЙ.

шар
шар
2024-03-16 11:52

ШӨХТГг АТГ адил статустай, Дангаар ноерхолтой тэмцсэн шиг тэмцдэг газар болгон зохион байгуулахгүй бол шун�##�тнууд төр засаг,ард түмний толгойд гарна даа

Зочин
Зочин
2024-03-16 18:42

Амарбаясг�##�ан миний дүү хотод дэвш хүчээ үз. Улс төрч хүн ингэж гарч ирдэг. Говь �##�тай Завхан Увс ховд бол барьцгүй шүү. Яахав сонгогдож болноо.гэхдээ л.

Зочин
Зочин
2024-03-16 19:22

Алтан тариа,УБ гурилыг төр буцааж ав

Зочин
Зочин
2024-04-11 23:21

Гурилын импортын татварыг чөлөөлөх асууд�##� яагаад удаад бна ааа. Ажлаа хийгээчээ

Холбоотой мэдээ

Back to top button