Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвас дахь НҮБ-ын хоол түгээх төвд цохилт өгчээ

Ойрх дорнодод Израил, Хамасын дайн эхлээд 159 хоног өнгөрөөд байна. Тэгвэл Израилын арми лхагва гарагт /2024.03.13/ Газын зурвас дахь НҮБ-ын хоол түгээх төвд агаарын цохилт өгчээ. Халдлагын улмаас таван хүн амь үрэгдэж, 22 хүн бэртсэн байна

Тус улсын зэвсэгт хүчин хоол түгээх төвд Хамас бүлгийн командлагчдын нэг хорогдож байсан гэж мэдээлжээ. Харин Палестины албан тушаалтнууд цохилтын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дунд НҮБ-ын ажилтан байсан гэсэн юм.

Израилын арми тус төвд Хамас бүлгийн Мохаммад Абу Хасна нэртэй гишүүн орогнож, Израил цэргүүдийн байршлыг мэдээлж, хүмүүнлэгийн тусламжийг хураан Хамасын цэргүүдэд тараахад оролцсон гэж мэдэгджээ.

Тэгвэл Хамас бүлэг Хаснаг цагдаагийн хүчний алба хаагч байсан хэмээж түүнийг хөнөөсөн явдлыг хулчгар аллага гэсэн юм. НҮБ-ын Палестины асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA) Газын зурвасын Рафа хот дахь байгууламжуудын нэг нь цохилтод өртсөн талаар мэдэгдсэн байна.

“UNRWA”-ын дарга Филиппе Лаззарини “Хүнсний нөөц шавхагдан, өлсгөлөн газар авч байх үед Газын зурвас дахь цөөн хэдэн UNRWA-ын хоол түгээх төвүүдийн нэг рүү өнөөдөр халдлаа” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bii
bii
2024-03-14 18:24

novshnuud ym da

Зочин
Зочин
2024-03-14 19:51

Eврeй нар олон улсын дүрэм журам наад захын хүмүүнлэгийн ёс зүйг үл тоож байнаа

Холбоотой мэдээ

Back to top button