Үйл явдал: Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид мэдээлэл хийнэ

Гуравдугаар сарын 15-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Төрийн ордонд:
УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
-Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад айлчилж байна.
11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.
11.00 цагт: МҮЭХ-нд: Гурил болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үндэслэлгүй үнийн өсөлт болон эмийн үнэ, чанарын талаар МҮЭХ-ноос санал шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9936-4224, 9511-5380.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “Иргэний Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд суулт хийх болсон тухай мэдээлнэ.
17.00 цагт: “Блью Мон”- төвд: Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр уран бүтээлч Э.Сүндэрьяа болон Э.Тайчар нарын "Цагаан уул цэцгийн улс” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулан, 3-р сарын 15-23-нд гарна.
-Төрийн албаны энэ оны эхний улирлын ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсан дахь) төвд: Хог хаягдлын менежментийн талаар хэлэлцүүлэг болно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ГУРИЛЫН ЧЕНЖҮҮД БОЛЬ ШУНАЛЫН ТУЛАМНУУД ТА НАР ИРГЭДЭЭ ШУЛСНЫХАА ГОРЫГ АМСАЖ ДАМПУУРЛАА ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ ХОХЬ ЧИНЬ ИНГЭЭД ШУНАЖ БАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ИМПОРТЫН ГУРИЛАА НЭГ КГ 1200 р АВАХ ЭНЭ САЙХАН БОЛОМЖИЙГ АШИГЛАГТУН ИЙНХҮҮ МОНГОЛЫН МЭРГЭН ТӨР ЯМАРТАЙ Ч ГУРИЛЫН ЧЕНЖҮҮДИЙГ НАМНАЧИХЛАА ЗӨВ ШҮҮ ОДОО МАХНЫ ЧЕНЖҮҮДИЙГ ТУГДАЙЛГААД ХҮЧИТ ШОНХОРЫН БУУРИН ДЭЭР ГЭР ХОРООЛЛЫН ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЬЯ.ХҮЧИТ ШОНХОРЫН ҮМХИЙ ҮНЭРТЭЙ ЧЕНЖ НЭРТЭЙ АЛЦГАРУУДЫГ ХОТЫН ГУДАМЖ ШҮҮРДҮҮЛИЙ ЭНЭ НЬ ШУДРАГА ЧЕНЖҮҮДИЙГ ХОРООХ АЖИЛЛАГАА ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭЭ ХОРЖИЙЛОО УААХ ДЭЭДСИЙН СҮНС ӨРШӨӨ