ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төгрөгийн хадгаламж зузаарч, валютынх нимгэрчээ

ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Төгрөгийн хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 14.9 (84.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 (15.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин гадаад валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 (15.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button