УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энх-Амгалан: Улс төрийн захиалгат хэрэгт унагах нь гэж хардаж байна. Давж заалдана

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордонд тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэлээ.

Эргэн сануулбал, Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2024 12:53

чи сайд болж байхдаа эрх зүйн актыг яаж гардаг ямар үр дагавартайг мэдэхгүй л байв гэж харин ч гайгүй ял авсан юм биш үү

Зочин
Зочин
3 сар 15, 2024 13:36

энэ муу хамаргүй тэмбүү толгойт үнэхээр хулгайч шүү. Говь�##�тайнхан яаж ийм тэмбүүг сонгодог байна аа

Зочин
Зочин
3 сар 15, 2024 14:26

АМГАА ХӨГШӨӨН ЗҮГЭЭРЭЭ ХҮРЭЭД ИР МАНАЙ ГАЛД ХҮРЭЭД ИРЭЭ ЮУН СҮРТЭЙ АЦ ВЭ? ЧИ ХОЁРХОН ЖИЛ САЙХАН ХУЦВАА ЧААГААД АМРААЧ ХАМАА

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
3 сар 15, 2024 14:27

ТА НАР ОДОО БОЛИООЧ ЭЭ БУЗРУУДАА БУЗРЫГ БУЗРААР. ИДЭЖ УУЖ НАХИЛДАЖ НААДАЧХААД АДАГ СҮҮЛД НЬ СОЛИОРООД БИ ЯАГАА Ч ГҮЙ ЭНЭ УЛСЫН ЗАМЫГ БИ БАТАЛГААЖУУЛСАН Ч ГЭХ ШИГ БОЛИОРОЙ МУУ АЛЦАЙСАН ГИЧИЙ ЧАВГАНЦААС ДОЛООН ДОР ЛАЛРУУДАА

Зочин
Зочин
3 сар 15, 2024 15:29

Явж тавилгаа зар

Зочин
Зочин
3 сар 15, 2024 18:08

Хулгайчууд нэг иймэрхүү

Зочин
Зочин
3 сар 15, 2024 20:27

Өөрийн чинь зөвлөх хар Амарсайхан �##�ж бнө даа хамар Ганболд бас яриад бна лээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button