Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Фүкүшима мужид 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Баасан гарагт /2024.03.15/ Фүкүшима мужид 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хөдлөлт пүрэв гарагаас баасанд шилжих шөнийн 00:14 минутад эхэлж Японы газар хөдлөлтийн хүчийн хэмжүүрээр Фүкүшима мужид 7-р түвшин, Мияаги, Ибараки, Точиги мужуудад 4-р түвшин байсан юм.

Японд газар хөдлөлтийн эрчийг 0-7 түвшинд ангилдаг. Тодруулбал тэг түвшинд хүмүүс ямар нэгэн чичиргээ мэдрэгдэхгүй. Дөрөвдүгээр түвшинд унтаж буй хүмүүс нойрноосоо сэрж, тавилга дээр тавьсан тогтворгүй эд зүйлс унадаг байна. Харин долоодугаар түвшний газар хөдлөлтийн үед хүмүүс биеийн хөдөлгөөнөө огт захирч чаддагүй.

Чичиргээний төв Фүкүшима мужийн эргийн ойролцоо гадаргаас 50 км-ийн гүнд байсан хэмээн Японы цаг уурын агентлаг мэдэгдсэн байна. Тус агентлаг хөдлөлтийн цүнамийн аюул байхгүй гэжээ.

Фүкүшима мужийн засаг мэдээлэхдээ одоогийн байдлаар гэмтэл бэртэл бүртгэгдээгүй байна. Мөн Японы Цөмийн зохицуулалтын хороо Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэсэн юм.

Тус цахилгаан станц 2011 оны 9.1 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас реактор нь хайлсан. Тэр цагаас хойш Фүкүшима Дайичи станц ажиллагаагүй байгаа билээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button