ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын хэмжээнд голч цалин 1,7 сая байна

2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажилчдын сарын голч цалин 1781.4 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Энд дурдахад, дундаж цалин болон голч цалин гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Гэсэн ч аль аль нь албан журмын даатгал төлдөг. Голч цалин гэдэг нь ажилчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 51.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 771.1 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (4.3%) мянгаар, өмнөх улирлаас 682 (1.4%)-оор , ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 15.1 (2.0%) мянгаар, өмнөх улирлаас 3.1 (0.4%) мянгаар тус тус өсжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 112.9 (14.6%) мянга нь боловсролын салбарын, 112.8 (14.6%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 79.3 (10.3%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 78.0 (10.1%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 53.0 (6.9%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын, 52.8 (6.8%) мянга ньбарилгын салбарын, 47.5 (6.2%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 45.7 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 29.5 (3.8%) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 27.7 (3.6%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 131.9 (17.1%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 771.1 мянган ажиллагчдын сарын голч цалин 1781.4 мянган төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 225.0 (14.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2235.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.1 (27.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 226.1 (11.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button