Нийгмийн
Өчигдрийн цасыг шөнө дундад цэвэрлэж, давс бодис цацжээ

Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цас цэвэрлэгээний ажлыг урд шөнөөс эхлэж хийжээ.
Одоогийн байдлаар Хот тохижилтын газар, Дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас 117 хүн тусгай зориулалтын 28 машин техниктэй ажиллаж, авто зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 55.5 тн бодис, 25.5тн давс, 10м3 хайрга, дайрга зарцуулан ажиллаж байна.
Энэ ташрамд, өчигдөр нийслэлд их хэмжээний цас бударсан. Өнөөдөр мөн бага хэмжээний цас орж, үүл арилна. Иймд жолооч та бүхэн замын халтиргаа гулгааг тооцоолон замын хөдөлгөөнд болгоомж, сэрэмжтэй оролцохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийх л ёстой ажил биз дээ,цас цэвэрлэлээ гэж пр хийх кккк
сонгууль ойртчихсон мангарууд бүх т�##�ын жүжгээ найруулж байна 8 жил унтсан жаргасан идсэн уусан бэрднүүд одоо сэрж үүрнээсээ гарч бодит ард түмний улны гаруудын зовлон жарг�##�ыг сонсож хоолны шавхруу үртэс үүрмэг цацаж �##�и�##�ж жүжээд эхэллээ өшөө их жүжиг тоглоно эргүүнүүд