НИЙГЭМСПОРТ

Наурызын баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ

Гуравдугаар сарын 19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаантай. Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлэх боломжтой болжээ. Тус барилдааны түрүү бөхийг автомашинаар байлах юм байна.

https://www.devjee.mn/t/Awp6X6PnlJhZNtKja64n

Өнгөрсөн жилийн 2023 оны Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэж байв.

Харин Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар шалгарсан юм.

Бага шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн болон Д.Хүдэртулга нар үлдсэн.

Уг барилдаанд Баян-Өлгий аймгийн бөхчүүд зодоглоогүй бөгөөд бойкотлосон байдаг. Учир нь, тус аймгийн бөхчүүд УИХ-ын гишүүн Т.Аубакирыг ажлаа сайн хийхгүй байгаа хэмээн үзсэн юм. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2024 20:16

Хүдэртулга гэж байдаггүй юм шүү

Зочин
Зочин
3 сар 18, 2024 07:06

Аубакир гэж бөөн хорны найраачин, Монголоос �######�ба л таарна !

Зочин
Зочин
3 сар 18, 2024 07:50

ХАСАГ СЭЭРИКИЙГ НЭГИЙН ДАВААНД ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛ

Холбоотой мэдээ

Back to top button