1072 хувьцааны ₮285 мянгын ногдол ашгийг ирэх сард олгоно

Эрдэнэс тавантолгой ХК өнгөрсөн оны ногдол ашгаа ирэх сард тараахаар байна. Түүний өмнөх жил буюу 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын эхний долоо хоногт олгоод буй.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм.
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно.
Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгохоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nas barsan huniihee yaj awah we urge huuheded n uwluulehuu hariu husii
3 сард гээгүй бил үү
Z##laachee yun 4 sarwe
Bairlaa