Нийгмийн

ҮСХ: Цэрэг нэртэй 14 хүн байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Уг үйл явдалтай холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос сонирхолтой статистикийг танилцууллаа.

Үүнд "Манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Мөн Цэрэг нэртэй 14 хүн байна" гэжээ.

Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой баяр билээ. Уг үйл явдалтай холбогдуулан монгол эрчүүдийн талаарх сонирхолтой баримтуудыг Үндэсний статистикийн хорооноос сурвалжлан хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даваасамбуу
Даваасамбуу
2024-03-18 12:27

цэрэг нэртэй 14 хүн хаана байдаг хэрэг вэ юун ойлгомжгүй юм бичдэг сэтгүүлч вэ

Зочин
Зочин
2024-04-16 12:55

Хаана бна гэж үү ? Монгол Улсад л бна гэж бна ш дээ !
Юу нь ойлгомжгүй бнаа ?!

Холбоотой мэдээ

Back to top button