Нийгмийн

Ёс зүйн алдаа гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээлээ

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болжээ. Хурлаар ЁЗСХЗ-д тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхын саналаар барилдах эрхийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэрийг гаргасан байна.


Эргэн сануулахад, Одоогоос гурван сарын өмнө буюу арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Тодруулбал, тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнийг бөхийн барилдааны дүрмийн дагуу зөрчил хэмээн үзэж Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 13:31

ВООВ АКБАР АЛЛАХ САЛАМ АЛЕИКУМ СЕРИК ЧИ ЕРТЕЙ БЯРТАЙ ЦАЙХАН НОСОЛДОЖ ЗААН БОЛЛОО ОДОО УЛМАА КИЧЭЭЖ НЭЭГ ЦАЙХАН БАР БОЛЦООЧЭЭ МАНАЙ КИЗАК ТҮМНЕЕС НЕГ Ч ГАР БАР БОЛЦОНГҮЙ ЧИ АНКНЫ БАРАН БОЛ МЫН СЕН СҮЕМ

Холбоотой мэдээ

Back to top button