УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Иргэдийн амьдрал өөдлөөгүй 10, төсөв тав дахин тэлсэн 8 жил өнгөрлөө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хуралдааны үеэр сүүлийн 10 жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралын түвшин өөрчлөгдөхгүй байгаа талаар хөндлөө.

-Эрх баригчдын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүйгээс болж малчдын амьдрал дорой байна-

Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн шинэчилсэн найруулга орж ирж байна. Цэцийн гишүүнээс буусан хойно ч насан туршид нь хариуцлага тооцохгүй байхаар тусгасан байна. Бид энэ хуулийг дэмжихгүй. үүнийг хаврын чуулганаар хэлэлцэх нь тохиромжгүй.

Эрх баригч намыг сүүлийн найман жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байсан бэ гэдэг нь асуудал. Хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьсны үйлдвэр барина гэсэн нь хаачсан бэ. Үүнээс болж малчид орлогогүй, ашиггүй, зудад бэрхшээлтэй, тэсвэргүй байгааг харж байна. 2021 онд ашиглалтад орох нефтийн үйлдвэр яасан юм. Сарын нэг хувийн хүүтэй зээл авдаг болно гэсэн амлалт яав.


-Иргэд нь ядууралтай, эрх баригчид нь авлигад идэгдсэн-

Энэ зурган дээр харагдаж байгаа улаан шугам бол Монгол Улсын төсвийн тэлэлтийг харуулж байна. 2016-2024 оны өнгөрсөн найман жилийн хугацаанд төсөв тав дахин өссөн байна. Харин доод хэсгээр буй цэнхэр шугам нь ард иргэдийн амьдралын түвшин юм. Гурван хүний нэг нь ядуу хэвээрээ байна. Ард иргэдийн амьдрал дорддог, өөдлөөгүй 10 жил, төсөв тав дахин өссөн найман жил өнгөрлөө. Энэ хоёрын зөрүү нь авлига. Эрх баригчдын мөнгө юм. Үүнийг бид яриагүй, олон улсын байгууллагын дүгнэлтэт зүйл. Дэлхийн банкны дүгнэлтээр гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг нь гарсан шүү дээ. Авлигын индексээр Монгол Улс 50 байр хойшилсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 14:24

Танай Тэсо ч гэсэн 7 сая гэж байсан байраа 10 сая болгочихсон байна лээ

УВ иргэд
УВ иргэд
2024-03-18 16:31

Битгий б�##�айр �######�

Зочин
Зочин
2024-03-19 12:00

Ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газар, их хур�##� маань хамгийн хүнд хамгийн хэцүү Үеийг давлахдаа мунаг байлаа. КОВИДЫН 2 жилд үзэлцсээр байгаад л ард иргэдээ аваад гарсан түүхэн үе байлаа. МАН - хандах баярлахаас өөр зүйлгүй шүү. МАН дахин сонгогдох нь ЗӨВ ШҮШ

Зочин
Зочин
2024-03-19 12:04

Худлаа донгосохоос өөр юм мэдэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button