Гадаад мэдээДЭЛХИЙ

Нөхцөл байдал хүндэрсэн Хаитигаас АНУ иргэдээ татаж эхэлжээ

Энэ сарын эхээр Хаити 4 мянга гаруй хоригдол шоронгоос оргож, тус улсад эмх замбараагүй байдал үүссэн. АНУ тус улсад оршин сууж буй иргэдээ яаралтай Хаитыг орхин гарах зөвлөмжийг гаргасан юм.

Тэгвэл нөхцөл байдал цаг ирэх тутам дордож байгаа тул АНУ Хаитигаас иргэдээ татаж эхэлсэн байна. Тус улсын нийслэл Порт-о-Пренсын зарим хэсгийг гэмт бүлэглэлүүд эрхшээлдээ оруулсан байгаа юм. Ийм учраас АНУ өнгөрсөн долоо хоногт нэн шаардлагатай бус мэргэжлийн иргэдээ татсан.

Зургийн эх сурвалж: Japan Times

Тэгвэл хоёрдугаар ээлжийн нислэгт суусан иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Майами хотод газарджээ. Онгоцоор ирсэн 47 хүний нэг болох Абсон Луис “CBS” агентлагт хэлэхдээ “Хэн ч бидний төлөө юм хийхгүй байгаа юм шиг санадсан. Тэгтэл удахгүй онгоц ирж авна гэсэн имэйл ирсэн болохоор одоо сайхан байна” хэмээсэн юм.

Хаитид нөхцөл байдал муудсаар байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел “Тэнд байгаа маш олон хүн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд орсон, бас бид түүнд хангалттай хэмжээний тусламж үзүүлж чадахгүй байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button