Гадаад мэдээДЭЛХИЙ

2023 онд дэлхий даяар хулгайд алдагдсан бугуйн цагны тоо гурав дахин нэмэгджээ

“The Watch Register” нэртэй сайтаас харвал сүүлийн жилүүдэд үнэ бүхий бугуйн цагны хулгай нэмэгдсэн байна. Тус сайт мэдээлснээр өнгөрсөн жилд алга болсон эсвэл хулгайд алдагдсан бугуйн цагны тоо гурав дахин нэмэгджээ.

Тодруулбал өнгөрсөн жил 1.9 тэрбум ам.долларын брэндийн цаг хулгайд алдагдсан байна. Одоогийн байдлаар хулгайд алдагдсан эсвэл алга болгосон гэх бүртгэлтэй цагны тоо дэлхий даяар 100 мянга давсан байгаа юм.

Зургийн эх сурвалж: The Independent

“The Watch Register” шинээр гаргасан тайландаа “Бугуйн цагны хулгай төвөгтэй асуудал байснаа одоо онцлох хэрэг болж хувираа байна” гэж бичжээ. Тус сайтын гүйцэтгэх захирал Катя Хиллс “Гудамжинд хулгай хийх гэмт хэрэг нэмэгдэж, хүмүүс цагаа олон нийтийн газар зүүхээс эмээж байна” хэмээв.

Бугуйн цагны хулгай нэмэгдэж байгаатай холбогдуулан Лондон хотын цагдаагийн алба цагны хулгайчдыг баривчлах тусгай ажиллагаа хүртэл явуулсан байна. Тодруулбал 2022 болон 2023 онд ажиллагаа явуулж цагдаагийн алба хаагчид Лондоны хулгай их гардаг хэсгүүдэд энгийн иргэд мэт хувцаслан, хулгайчдыг барьжээ.  

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 16:52

Эгийн иргэд шиг хувцас�##�сан

Холбоотой мэдээ

Back to top button